АНУ-ын Цагаан ордны ойролцоох гудамжинд өнгөрсөн шөнө буун дуун гарчээ. Хамгаалалтын албаныхан үүнийг сонсоод түгшүүр зарлаж, шалгахад буун дуу гарсан газар хэн ч байгаагүй аж. Харин хажууханд нь эзэнгүй, хар өнгөтэй "Хонда" машин орхисон байсан гэнэ. Буудсан хүн нь машинаа орхиод зугатаасан гэж албаныхан таамаглаж байгаа юм. Цагаан ордны хамгаалалтын албаны ажилтан Эд Донован “Машины эзнийг олбол хэн буудаж, хамгаалалтын албаныхныг сандаргасан гэдгийг мэдэж болох юм. Хэн нэгэн АК-47-гоор хий буудсан бололтой” гэжээ. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Калифорнид, дэд ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк хотод Ахмад дайчдын баярт оролцохоор явсан байжээ.
Б.Баяр