Туркийн Истанбул хотын зүүн эргийн ойролцоо 24 зорчигчтой усан онгоцыг барьцаалсан нэг хэрэгтэн өчигдөр хамгаалалтын албаныханд буудуулж амиа алдлаа. Зорчигчид болон онгоцны багийн гишүүдийг ямар ч гэмтэл, бэртэлгүй суллаж чаджээ.
Барьцаалагчид 12 цагийн турш бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлж байсан ч хоол, уух уснаас өөр зүйл хүсээгүй гэж онгоцны ахмад мэдэгдэж байна. Гэмт хэрэгтнүүд нь Засгийн газартай байнга сөргөөцөлдөж байдаг, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод байсан Курдистаны Ажилчины намын гишүүд байжээ. Амиа алдсан барьцаалагч нь 30 орчим настай байсан бөгөөд түүний биеэс буу олдоогүй, харин тэсрэх бөмбөг байж болзошгүй шилэн лонхтой зүйл олдсон аж.
Б.Баяр