Дэлхийн 50 гаруй орны хэлээр орчуулдаг “Google Translation”-д монгол хэлийг оруулахаар болжээ. Интернэт хайлтын системийн тэргүүлэгч “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидт манай улсад ирэхдээ ерөнхий сайд С.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Монголын шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нартай уулзсан байна. Тэд монгол программистуудын бүтээсэн аппликэйшнийг Андройд зах зээлд борлуулах нөхцөл боломжийг хөндөн ярьжээ. Мөн “Google Еarth” программын дэвшил болох гудамжийг тэр чигт нь харуулдаг үйлчилгээнд Монголыг хамруулж, зургийг тогтмол шинэчлэх асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээрээс гадна олон асуудлыг дэвшүүлэн санал солилцоод ноён Э.Шмидт манай улсад мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжих бололцоотойг онцолж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. МШХХТГ-аас тус корпорацид богино, дунд хугацаагаар мэргэжилтэн бэлтгэх, “Google дата төв”-ийг Монголд байгуулах асуудлыг тавихад судалж үзэхээр болсон гэнэ.
Б.Ганбилэг