Суудал нь хэдийнэ ганхаж эхэлсэн “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзоригийн оронд зүтгэж буй нөхдийн нэр нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр МАН доторх бүлэглэлүүдийн нэг ОХУ-д элчин сайдаар сууж байсан Л.Хангайг энэ суудалд тавихаар чармайж байгаа гэнэ. Хотын хэмээх М.Энхболдын бүлгийн хувьд Эрдэнэцогт гэгчийг сойж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл экс ерөнхий сайд С.Баярын толгойлдог бүлгийн дэвшүүлж буй кандидат нь Л.Хангай ажээ. С.Баярын бүлгийн төлөөлөл “Эрдэнэт”-эд хэдийнээс бат бөх байр суурьтай хэдий ч сонгууль дөхсөн өнөө үед энэ нь хангалтгүй байгаа нь мэдээж. С.Баяр ерөнхий сайд байхдаа өөрийн 10 жилийн нэг ангийн “охин” Оюунцэцэг гэгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн хангамжийн хэлтсийн даргаар томилсон нь “Эрдэнэт” дахь олон төлөөллийнх нь нэг. Сонирхолтой нь 200-гаад тэрбум төгрөгийн худалдан авалтын падаан дээр гарын үсэг зурах эрхтэйдээ эрдэж тус үйлдвэрт алтан загасны эмгэн шиг аашилдаг гэх энэ эмэгтэй өнөөдрийн кандидат Л.Хангай нар худ ургууд гэнэ. Л.Хангайн хүү, одоогийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай С.Баярыг ерөнхий сайд байхад шадар туслахаар нь ажиллаж байсныг нийтээр шахуу мэднэ.
   Одоо “Оросын сан” хэмээх ТББ-ын ерөнхийлөгчөөр ажилладаг, сэтгүүл энэ тэр гаргадаг нэртэй боловч хувийн бизнесээ ийм халхавчийн доор амжуулдаг Л.Хангай нь хэзээнээс бүлэглэлийнхээ нэрийн өмнөөс томоохон объект руу зүтгэдэг хуучтай. Хамгийн сүүлд гэхэд л Төмөр замын даргад нэн их горилсон ч олигтой юм болоогүйн учир нь төмөр замчид хэмээх Орос-Монголын хүчирхэг арми ийм командлагчтай болохоос татгалзсан, өөрөөр хэлбэл нэр муутай нэгэн. Бүр В.Отгондэмбэрэлийг буух үед л тэр суудал руу шунаад авсан ч Оросын барьцааны хүн хэмээн цоллуулаад гортигны гадна үлдсэн нь саяханы явдал билээ. Элчин сайд байхдаа Москва дахь Монголын Худалдааны төлөөлөгчийн газрын байрыг нууцаар худалдсан будлианд хутгалдсан нь ч одоо төдийлөн хуучраагүй байна. Ийм нэг хүн “Эрдэнэт”-ийн захиралд зүтгэж байна. Зүтгүүлж буй хүмүүс нь улс төрийн нам, түүний доторх нэг томоохон бүлэглэл. Зорилго нь ирэх оны сонгуулийн кампанийнхаа санхүүжилтийг төрийн өмчөөр босгох.