2011 оны 10 дугаар сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны эргэлт найман тэрбум доллар хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 92.4%-иар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд экспорт 3.3 тэрбум доллар болж 66.7%, импорт 4.8 тэрбум доллар болж даруй 114.7%-иар өссөн гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Импорт нь экспортоо урьдын адил давсанаар худалдааны тэнцэл хасах гарч 1.5 тэрбум долларт хүрчээ. “Худалдааны тэнцэл алдагдалтай гарсан нь хүнд машин механизм, түлш шатахуун, хүнд хөнгөн автомашин болон мебелийн импорт эрс нэмэгдсэнтэй холбоотой” гэж уг мэдээнд дурьдсан байна.