
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байдаг "Хадгаламж" банкны салбарыг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу 2-р сарын 03-нд гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хохирлын хэмжээ болон хэдэн төгрөг дээрэмдсэн талаар албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Хэрэг оройн 19.00 цагийн үед болсон бөгөөд одоо банк дээрэмдсэн хэрэгт сэжиглэж байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа аж.
Өнгөрсөн жилийн 2-р сарын 03-ны энэ өдөр мөн Налайх дүүргийн "Хаан" банкны салбарыг дээрэмдэхээр завдаж буу тулган, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн А.Бат-Ялалтад шүүхээс цаазаар авах ял оноож байсан билээ.
Сэтгэгдэл (3)