Туркийн нийслэл Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны үүдэнд бөмбөг
дэлбэлсэн этгээдийг хэн болохыг тогтоосон талаар "CNN" онолжээ.
Туркийн нийслэл Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны үүдэнд бөмбөг дэлбэлсэн этгээдийг хэн болохыг тогтоосон талаар "CNN" онолжээ. ДНК-ийн шинжилгээгээр террорист этгээд нь Эджевит Шанла гэгч болохыг тогтоожээ. Тэрбээр “Хувьсгалт ардын чөлөөлөх намын фронт” террорист байгууллагын гишүүн байжээ.
Алан хядагч баасан гаригт АНУ-ын Элчин сайдын яамны визийн хэлтсийн хаалган дээр өөрийгөө дэлбэлсэн юм. Дэлбэрэлтээр тус яамны аюулгүй байдлын албаны ажилтан болон дипломат байгууллага дээр ирсэн энгийн нэг хүн амиа алджээ.
Д.Идэр



















































