ҮХАА-н сайд УИХ-ын гишүүн Х.Баттулга намын бүлгийн хурлын үеэр твиттерт жиргэж байгаа нөхдийг “папарациджээ.” Папарацид онц ноцтой мэдээллээ Twitter-ээрээ дамжуулан олон нийтэд ил болгодог Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Зоригт нар өртсөн байна.
Манай гишүүд, сайд нарын дийлэнхи нь өдөржин шөнөжин Twitter-тээ тухалж, бүхий олон дагагчдаараа хүрээлүүлэн жиргэж суудаг. Тэд оролцож байгаа хурал, чуулган болон хэлэлцэж байгаа асуудлаа цаг тухайд нь шуурхай мэдээлж, басхүү өөрсдийн баримталж байгаа чиг хандлага үзэл бодлоо хуваалцдаг нь жиргээнд нэгдсэн хүмүүст ч таалагдаж байх шиг. Харин ажлынхаа цагаар жив жив жиргэж суух нь ажлын бүтээмжид нь муугаар нөлөөлөхгүй л байгаа даа?


Сэтгэгдэл (7)