Өчигдөр буюу энэ сарын 3-4-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд
дэх “Хадгаламж” банкны салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан талаар манай
сайт мэдээлсэн.

Өчигдөр буюу энэ сарын 3-4-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх “Хадгаламж” банкны салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, хар курткатай, улаан пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй, шаргал үстэй, нүүрэндээ багтай эмэгтэй ганцаараа орж ирэн, гар буу шиг тулган, хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Хохирогчийн мэдүүлснээр, яг буу гэж хэлэхгүй гар буу шиг зүйл гаргасан гэж мэдүүлжээ. Одоогоор гэмт этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхлээд байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (7)