зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Болдын ”Монгол поп-2” цомгийн нээлт боллоо

2013-2-04
0
ЖИРГЭХ
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын бие даасан арав дахь “Монгол поп-2” цомгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.  Өнгөрсөн сарын 1-нд худалдаанд гарсан “Монгол поп-2” цомогтой зэрэгцэн ханын хуанли мөн гарсан. Энэ нь үзэгч фэнүүдийнх нь зүгээс сайн үнэлгээ аваад байгаа юм.
монгол поп 3Төрийн соёрхолт дуучин Д.Болдын бие даасан арав дахь “Монгол поп-2” цомгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.  Өнгөрсөн сарын 1-нд худалдаанд гарсан “Монгол поп-2” цомогтой зэрэгцэн ханын хуанли мөн гарсан. Энэ нь үзэгч фэнүүдийнх нь зүгээс сайн үнэлгээ аваад байгаа юм.
 
Мөн дуучин Д.Болд "Itunest"-т “Монгол поп-2” цомгоо борлуулж эхлээд байгаа бөгөөд хоёр хоногийн өмнөөс “Монгол поп-1” дэлхийн даяар худалдаалагдаж байгаа гэнэ. Мөн удахгүй amazon.com-оор “Монгол поп-2” борлуулагдах гэж байна.

Цомгийн нээлтийн үйл ажиллагаанд дуучин Д.Болдын фэнүүд болон хэвлэл мэдээллийнхэн цугласан юм. Энэ үеэр "Монгол поп-2” цомгийг хямдралтай үнээр худалдаалсан ба Д.Болдын гарын үсэг зурах үйл ажиллагаа болов.

Мөн Д.Болд “Монгол поп-2” цомогтоо багтсан “Үүлэн домог” “Чамдаа би хайргүй байхын аргагүй” “Хүн болж төрсөн минь учиртай” “Намрын тухай миний бодол” гэсэн дөрвөн дуугаа амьд хөгжимтэйгээр дуулж сонирхууллаа. “Монгол поп” цомгуудад орсон дууг "Iphone" утастай хүмүүс үнэгүй татаж авах юм байна.

Тэрээр удахгүй “Монгол поп-2” цомогтоо зориулсан тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгаж байсан юм.

Дуучин Д.Болдтой цомгийнх нээлтийн үеэр уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Хүмүүс “Монгол поп” гэж яг ямар урсгал юм бэ гэж асууж сонирхдог. Та үүнд яг ямар тайлбар хийх вэ?

"Монгол поп” гэж яг юу юм бэ гэж хүмүүс асууж байгаа. Дээл өмсөхөөрөө “Монгол поп” болчихдог юм уу гэж ч бас асуудаг. “Монгол поп” гэдэг нь уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок поп хөгжмийн урсгал. Тийм учраа би Монголынхоо энэ урсгалыг дэлхий дахинд мандуулна гэсэн дотоод шартай хөдөлмөрлөж яваа. Удахгүй “Мини” тоглолт хийнэ. Ерөнхийдөө бага хэмжээний тоглолт хийж хүмүүст танилцуулбал илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Хүн болгон хөгжмийн боловсролгүй учраас бид бүхэн энгийн маягаар “Монгол поп” урсгалыг тайлбарлана.
 Энэ жил “Камертон” хамтлагийн тоглолт, миний тоглолт,  хөвгүүдийн шинэ хамтлагийн тоглолт болно. Ерөнхийдөө их ажилтай байгаа. Өнөөдөр “Монгол поп-2” цомог гарлаа. Энэ бол Д.Болдын урсгал биш Монгол улсын урсгал тийм учраас монголынхоо хамтлаг дуучидтай хамтран ажиллах ажил эхэлж байна. Хамгийн эхэнд хийх ажил бол Зууны манлай дуучин Б.Сарантуяа гавьяатын шинэ альбом дээр продюссерээр нь ажиллана. “Монгол поп” урсгалыг рок попынхон дэмжиж эхэллээ. Мөн “Гурван охин” хамтлагийн шинэ уран бүтээл гарна. Тус хамтлагийн шинэ цомогт нь “Монгол поп” урсгалын дуунууд орно. Мөн “Камертон-2” шоуны ялагчдын шинэ цомог гарна.

Та “R and B” цомог удахгүй гаргана гэж байсан. Яг хэзээ гарах вэ?

Удахгүй гарна. Бичлэг хийгдээд эхэлчихсэн байна.

“Монгол поп” урсгалын цаашдын загвар дизайныг яаж тодорхойлж байгаа вэ?

Энэ төслөөрөө зөвхөн хөгжим биш Монгол үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэл, үндэсний үнэт эдлэл гэх зүйлүүдийг сурталчилах хэрэгтэй гэж бодож байгаа. Залуус маань Монголын үндэсний эдлэл хэрэглэлийг музейд байдаг хэлбэрээр нь битгий ойлгоосой гэж бодож байна. Бид ахуйдаа хэрэглэж болох зүйлүүд учраас загвар талаасаа ч нүнжиг талаасаа ч гоё байх болов уу гэж бодож байна.

“Камертон-2” шоуны ялагчид “Монгол поп” урсгалаар дуулах уу?


Яг энэ урсгалаар дуулахгүй. Би шинэ хамтлагаа поп R and B чиглэлээр дуулуулна.
Т.Энхээлээ

 

 



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК