

Дээрх хүлээн авахаас татгалзсан 49 нэхэмжлэлийн зургаан нэхэмжлэгч нь “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” болон “нэхэмжлэлийг буцаасан” шүүгчийн захирамжуудад гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2 нэхэмжлэлийн дагуу “захиргааны хэрэг үүсгүүлэн” шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх болон Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхүүдэд тус тус буцаасан байна. Харин үлдсэн 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон буцаасан нь үндэслэлтэй байна хэмээн үзжээ.
Увсаас бусад бүх аймаг болон нийслэлд орон нутгийн сонгуультай холбоотой нэхэмжлэлүүд Захиргааны хэргийн шүүхэд ирсэн бөгөөд хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Тухайлбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 25, Архангай 5, Баянхонгор 3, Баян-Өлгий 5, Булган 6, Говь-Алтай 3, Говьсүмбэр 3, Дархан-Уул 9, Дундговь 6, Дорноговь 3, Дорнод 8, Завхан 2, Орхон 7, Өвөрхангай 9, Өмнөговь 1, Сүхбаатар 7, Сэлэнгэ 18, Төв 2, Ховд 6, Хөвсгөл 27, Хэнтий 4, нийт 159 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгчээр ялгаж үзвэл:


Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2, Булганд 3, Дархан-Уулд 4, Говьсүмбэрт 3, Дорноговьд 2, Өмнөговьд 1, Сүхбаатарт 2, Сэлэнгэд 2 захиргааны хэргийн “хянан шийдвэрлэх ажиллагаа” одоогоор дуусаагүй, явагдаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 22 шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 22 хэргүүдийг хянан хэлэлцээд 8 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 2 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Мөн 8 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2 хэргийн тухайд давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон бол нэг хэргийн оролцогч гомдлоосоо татгалзжээ.