Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн 55 настай М.Баярцогт ор сураггүй алга болж, өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Түүнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд УМБГ, Замын цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн эрүү, мөрдөнгийн алба хаагчид бүрэлдэхүүнээрээ ажиллаж, эрлийн ажиллагааг үргэлжүүлж байгаа юм.
Түүнийг өөрийг нь олоогүй ч өнгөрсөн сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Улаанчулуутын хогийн цэгээс түүний “Мitsubishi dingo” маркийн 38-98 ДОР улсын дугаартай автомашин нь шатсан байсныг олсон юм.
Мөн машинаас олдсон тоосгыг шинжлүүлэхээр өгсөн билээ. Харин тоосгыг шинжилж үзээд хэрэгт ямар ч холбоогүй болохыг нь тогтоосон байна.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (3)