
“Хамаг Монгол” төслийн хүрээнд цагаан сарын шинийн 2, 3-нд “Монгол
туургатны цагаан сар 2013” гал бадраах ёслолыг үйлдэх юм байна.

“Хамаг Монгол” төслийн хүрээнд цагаан сарын шинийн 2, 3-нд “Монгол
туургатны цагаан сар 2013” гал бадраах ёслолыг үйлдэх юм байна. Дуучин С.Жавхлан Монгол туургатнаараа Монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготой “Хамаг Монгол” төслийг тэргүүлэн хэрэгжүүлж байгаа аж. Тэрбээр уг төслийнхөө талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Хамаг Монгол” төслийн хүрээнд 2013 оны турш Монголын 21 аймаг, ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ны Хөлөн Буйр зэрэг улс улсын аймгуудаар тойрон “гал бадраах ёслол” хийх юм байна. Тиймээс С.Жавхлангийн урилгаар ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Дийма, ОХУ-ын Тува улсын дуучин, хөөмэйч Саядаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чимгие Раднатаяв, ӨМӨЗО-ны дуучин М.Баясгалан, ӨМӨЗО-ны Хөлөн Буйр аймгийн соёлын компанийн продюсер Батсүх нар өнгөрсөн нэгдүгээр сард Монголд хүрэлцэн иржээ. Түүнчлэн уг төслийн сүлд дуу болох “Хамаг Монгол” дууг зохиож, тун удахгүй үзэгч, сонсогч олондоо тус дууны клипийг хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)