Өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улс 50 “Боинг”-той болох гэж байгаагаа тэмдэглэн “Боинг” онгоцоор агаарын шоу хийв. “Боинг” онгоцны түүхэнд ийм олноор нь нэг зэрэг худалдан авч байсан түүх байгаагүй гэж тэд сайрхаж байна. АНЭУ-ын худалдан авч байгаа 20 ширхэг “Боинг 777-300ER” онгоц нь нийт 18 тэрбум доллар болж байгаа юм.
Онгоцны түлшний хувьд айх зүйлгүй энэ орны хувьд дэлхийн эдийн засаг хямрах дохио өгөөд байгаа энэ үед ашиг орлогоо нэмэгдүүлэх хамгийн сайн арга нь “Боинг” гэж үзжээ. АНУ болон Европын орнуудын иргэд Персийн булан руу зорчих нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь тэдний ашиг олох баталгаа болж байгаа аж. Хэвлэлд мэдээлж байгаагаар АНЭУ сүүлийн хэдэн жилд 30 гаруй “Боинг” худалдаж авчээ. Нэг онгоцны дундаж үнэ болох 298,3 сая доллароор тооцож үзвэл энэ нь нийт 8,5 тэрбум доллар болж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт хийсэн шинэ гэрээ нь 2015 онд ажил хэрэг болно.
Б.Баяр