зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхны туршлагыг Ерөнхий сайд үнэллээ

2013-2-04
0
ЖИРГЭХ
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхны туршлагыг Ерөнхий сайд үнэллээ
сайд эмнэлэг 2Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо дахь өдрөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, “хүүхдийн” тодотголтой Нэгдсэн эмнэлэгт тус тус очлоо. Нийслэлийн хамгийн олон буюу 260 гаруй мянган хүн амтай, тэр дундаа гэр хорооллын иргэн олонтой учраас СХД-ийн эрүүл мэндийн байгууллагууд стандартаас 2-3 дахин өндөр ачаалалтай ажилладаг гэнэ. Анхан шатны үйлчилгээний хувьд, тус дүүрэгт өрхийн 29 эмнэлэг ажиллаж, нэг эмнэлэгт 13 орчим мянган иргэн харъяалагддаг нь улсын хэмжээнд хамгийн өндөр тоо. Харин II шатлалын үйлчилгээний тухайд Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг гэсэн хоёр том төв дүүргийн иргэддээ үйлчилдэг. Эрүүл мэндийн нэгдэл нь Баянхошуу, Толгойт зэрэг алслагдсан хэсгүүдэд харъяа гурван амбулаторио ажиллуулдаг,  дотор, гэмтлийн тасаг нь маш өндөр ачаалалтай. Нэгдсэн эмнэлэг нь хүүхдийн чиглэлээр дагнан Сонгинохайрхан, Баянгол хоёр дүүргийн нийт 130-аад мянган хүүхдэд хүрч үйлчилдэг. Хүүхдийн эмнэлэг 165 ортой ч оргил ачааллын үе буюу 12 дугаар сард гэхэд 220 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж, хонгилдоо ч хөл гишгэх зайгүй болдог гэнэ.

Байдал хэдий ийм ч тус дүүргийн эрүүл мэндийн салбарынхан олон талын ололт дэвшилттэй ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр буюу жилд 1,5 сая удаагийн амбулаторийн үзлэг хийж, үүнээс 8000 гаруйг нь хэвтэн эмчилдэг тус дүүргийнхэн ердөө 0,9-хэн хувийг нь III шатлал буюу үндэсний хэмжээний төв эмнэлгүүд рүү явуулдаг байна. Тоон дүнгээр, амбулаторийн үзлэгээс жилд 8000, хэвтэн эмчлүүлэгсдээсээ ердөө 89 хүнийг дараагийн шатлал руу шилжүүлсэн нь компьютер томографийн нарийвчилсан оношилгоо хийлгэх, нарийн мэргэжлийн мэс засалд орох гэхчлэн дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэд байсан гэнэ.

“Нэг эмч өдөрт 25-30 хүн үзэх ёстой байдаг бол манайд энэ тоо 50-иас буудаггүй. Давсан ачаалалтай хэдий ч бид шатлал хоорондын уялдааг хангасан оновчтой зохион байгуулалт хийвэл дүүргийнхээ иргэдийг бүрэн хүлээн авч, III шатлалын эмнэлэгт зохиомол ачаалал үүрүүлэхгүй байх боломжтой” гэж СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа хэллээ. Дүүргийн эмнэлэгт 2003-2006 онд судалгаа хийж, тодорхой аргачлал загвар гарган ажилласны үр дүнд доод шатлалын эмнэлгүүдийг алгасдаг, үйлчилгээний чанар муу гэж шүүмжилдэг байдлыг ийнхүү халж чадсан байна. Энэ ч утгаараа нийслэлийн хэмжээнд дүүргийн “загвар” эмнэлгийн түвшинд хүрсэн аж.

сайд эмнэлэг 3Ололт, туршлагаа ийнхүү хуваалцсанаас гадна шийдвэрлэх шаардлагатай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Ерөнхий сайдад онцлох хэдэн санал тавилаа. Хүн амын тооноос хамааруулан эмнэлгийн байгууллагын ачааллыг хуваарилах, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог сайжруулах, төлбөрийг нь төр хариуцдаг эмийн зардлын асуудлыг шийдвэрлэх, дүүргийн эмнэлгийг Бүсийн төв шиг бүтцээр ажиллуулж, эмчилгээ үйлчилгээг төвлөрүүлэх, хүн дагасан санхүүжилтийг өөрчлөх, өргөтгөл барилгуудын ажлыг шуурхайлах, Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны тушаалаар ажилчдын цалин хөлсний үнэлгээ өмнөхөөс буурч тооцогдох болсныг эргэн харах, үргэлжилсэн 8 цагаар ажилладаг эмч, сувилагчдын амралт, цайны цагийг журмаар зохицуулж өгөх зэрэг саналыг дүүргийнхэн уламжилсан юм.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын дэвшүүлсэн санал, танилцуулсан жишээ туршлага бүрийг энэ долоо хоногт Эрүүл мэндийн яаман дээр нягтлан ярилцаад тодорхой бодлого шийдвэр гаргахаа Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр “Олон өдрийн турш эмнэлгийн олон шатлалын байгууллагад ажиллахад иргэд дүүргийнхээ эмнэлгийг алгасч шууд төв эмнэлгүүдэд ачаалал нэмээд байна, үүнээс болж үндэсний хэмжээний төв эмнэлгүүд I, II шатлалын эмнэлэгт хийх ажлыг үүрч байна гэсэн бэрхшээлийг эмч, ажилтнууд хамгийн нэгдүгээрт нэрлэсэн. Гэтэл энэ байдлыг эрүүл мэндийн салбар дотроо шийдэх боломжтойг СХД-ийнхнээс  харж болохоор байна. Энэ нь хууль өөрчлүүлэх, тушаал гаргуулах, хөрөнгө шийдүүлэх гэж ярихаас өмнө дотооддоо сэдэл санаачилга гаргах хэрэгтэйн жишээ” гэж онцоллоо. Тэр дундаа, энэ мэт тооцоо судалгаанд дүгнэлт хийж, үр дүнтэй арга чиглэлийг бусдад нь нэвтрүүлэх зэргээр дүүргийн эмнэлгүүдээ зангидан ажиллаж чадахгүй байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газрыг Засгийн газрын тэргүүн шүүмжлээд, эмнэлгийн салбарт олон хоног ажиллахдаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах биш тогтолцоонд байгаа гажуудал түгжрэлийг олж тогтоон, шийдэх гарц эрэлхи энэ удаагийн уулзалт дээр Ерөнхий сайд дахин тодотголоо. Иймд болохгүй байгаагаа өмнөх олон жилүүдийнх шиг өмөөрч тайлбарлахаас илүүтэйгээр олон талын төлөөллөө байлцуулан задалж ярилцаад, загвар болохуйц ажлуудыг богино хугацаанд нэвтрүүлэн ажиллах ёстойг бодлого гаргадаг ЭМЯ, зохицуулалт хийдэг Нийслэлийн эрүүл мэндийн газартанхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК