Өнөөдөр Москвад Орос, Японы Гадаад хэргийн тэргүүн дэд сайд нар стратегийн асуудлаар хэлэлцээ хийх аж.
Өнөөдөр Москвад Орос, Японы Гадаад хэргийн тэргүүн дэд сайд нар стратегийн асуудлаар хэлэлцээ хийх аж. ОХУ-ын Гадаа хэргийн дэд сайд Андрей Денисов Оросын, мөн адил албан тушаалтай Тикао Каваи Японы талыг төлөөлөх юм. Тэд Япон улсын шинэ ерөнхий сайд Шинзо Абэйн Москвад хийх айлчлалыг бэлтгэх асуудлыг өөр сэдвийн дотор авч үзэж болзошгуй. Абэйн онц эрхт төлөөлөгч Япон улсын ерөнхий сайд асан Ёсиро Мори энэ зорилгоор энэ сард Орос улсад хүрэлцэн ирэх бололтой.
Д.Идэр



















































