Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргыг хууль бусаар сонгосон гэж зарим гишүүд нь үзэж, хэвлэлийнхэнд хандсан. Ө.Пүрэвбаатар гэгч тус дүүргийн АН-ын гишүүдийг Туул голын эрэгт аваачин хууль бусаар хурал хийсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн АН өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, шинэ даргаа томилсон байна. Хурлаар намын хорооны саналын эрхтэй 99 гишүүнээс 56 оролцож ирц 56.5
хувьтай байжээ. Дүүргийн
намын дарга Л.Эрхэмбаяр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх
хүсэлтээ өгсөн бол
Т.Болдбаатар, М.Чинболд нарын нэрийг дэвшүүлсэн байна. Харин санал хураалт болоход Т.Болдбаатар нэрээ татаж М.Чинболд 98,2 хувийн саналаар сонгогджээ.Намын дарга М.Чинболд намын дүрмийн хүрээнд намын дэд даргыг хуралд санал болгох эрхийн дагуу АН-ын "5А" хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор 5 дэд даргыг санал болгон батлуулав. Үүнд: Б.Хосбаяр, П.Галиндэв, Ш.Одгэрэл, н.Бямбажав, Ч.Бэлэгсайхан мөн СХД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын заргаар Д.Алтантуяаг батламжлав. СХД-ийн АН-ын шинээр сонгогдсон дарга М.Чинболд нь СХД-ийн засаг дарга Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн сонгуульт ажилтай. Дэд дарга Б.Хосбаяр нь ОСКА-ын ТУЗ-ийн нарийн бичиг, СХД-ийн намын хорооны гишүүн, дэд дарга Ш.Одгэрэл нь НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дэд дарга Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, дэд дарга Ч.Бямбажав нь ОСНААГазрын дарга, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, дэд дарга П.Галиндэв нь Чингэс хаан олон улсын нисэх буудлын дэд захирал, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, Ч.Бэлэгсайхан нь УБ АЗЗА компанийн захирал, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн юм байна.




















































Сэтгэгдэл (1)