Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлэн iphone, ipad буюу iOS системд зориулсан хувилбарыг өнгөрөгч оны 12 дугаар сард гаргаж нийтийн хүртээл болгосон билээ. Тэгвэл өнөөдөр тус эмхэтгэлийн android системд зориулсан хувилбар гарч байгаа бөгөөд хэрэглэгч та Google Play Store–оос “ТМ эмхэтгэл” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн татаж авна уу.Мөн Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаснаас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг PDF форматаар бүрэн эхээр нь татан авч ашиглаж болно. Ингэснээр иргэд сонгогчид “Төрийн мэдээлэл”-ийг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй ашиглах бүрэн боломжтой боллоо.



















































