Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын
чуулганд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд энэ гэрээний талаар
нэг байр суурьтай байх ёстой гэсэн юм. Тэр нь Оюутолгойн гэрээ
монголчуудад ашиггүй болсон, бид үүнийг өөрчлөх ёстой гэж. Харин ерөнхийлөгчийн энэхүү байр суурийг олон улс хэрхэн хүлээн авсан бэ?
УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нээлттэй мэтгэлцээний дараа нийгэмд “Оюу Толгой″-н хөрөнгө оруулалттай холбоотой санал, шүүмжлэл, яриа, маргаан идэвхжиж эхэлсэн билээ. Маш олон хүн “Ингэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль талд байна?” гэсэн асуултыг тавьж байсан нь нууц биш.Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд энэ гэрээний талаар нэг байр суурьтай байх ёстой гэсэн юм. Тэр нь Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсон, бид үүнийг өөрчлөх ёстой гэж.
Харин Ерөнхийлөгчийн энэхүү байр суурийг олон улс хэрхэн хүлээн авсан бэ?
Mining.com: Ерөнхийлөгч "Рио Тинто"-д хариу барив
Өнгөрсөн долоо хоногт "Рио Тинто" илүү хувь хүссэн Монголын Засгийн газарт хариу барьж Оюутолгойн төслийн үйл ажиллагааг түр зогсооно гэсэн мэдэгдэл гаргасан билээ. Харин Азийн Монголын ерөнхийлөгч тэдэн лүү буцаагаад их буу барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Рио Тинто"-г санхүүгийн асуудалд хэт хурдан хандсанд буруутгаад, “Рио Тинто энэ мэтийн хөрөнгө оруулалт зөрчсөн шийдвэрийг дахин гаргахгүй байх хэрэгтэй” хэмээн хатуухан анхаарууллаа.
Timescolonist.com: Оюу Толгойн тухай яриа үргэлжилсэн ч хувьцааны үнэ буурсаар
Энэхүү баялаг ордын 34 хувийг Монголын төр, 66 хувийг "Рио Тинто", "Рио Тинто"-ийн 51 хувийг "Айвенхоу Майнз" буюу "Turquoise Hill" эзэмшдэг. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдааны үеэр Оюутолгойн гэрэээнд монголчууд давуу байр суурь эзлэх ёстой талаар мэдээлсэн. "Рио Тинто" болон Монголын Засгийн газрын аль алинд Оюутолгойн тухай яриа үргэлжилсээр. Гэсэн хэдий ч хоёр тал энэ асуудлаар шуугиан дэгдээх тусам хувьцааны үнэ унасаар байна. Даваа гаргийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр "Turquoise Hill"-ын хувьцаа 16 хувиар буурч 7.51 долларт хүрлээ.
Mineweb.com: Монголын Ерөнхийлөгч хөрөнгө оруулалгчдад анхааруулав
Хоёрдугаар сарын нэгэнд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газры хуралдаанд оролцож Оюу Толгойн асуудалд тун шүүмжлэлтэй хандав. Тэрбээр хөрөнгө оруулагчдад хандан “Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголыг чадна гэж бодож байж магадгүй. Ингэж болохгүй гэдгийг өнөөдрөөс бид хэлэх ёстой” хэмээн хэлсэн нь анхаарал татаж байна.
Bloomberg.com: Монгол уул уурхайн салбарт илүү хяналттай байх ёстой гэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн шүндэстнээ "Рио Тинто"-ийн Оюутолгойн зэс, алтны төсөлд илүү хяналт тавих ёстой талаар мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улс Оюу толгой дээр хууль ёсныхоо байр суурийг эзэлье. Одоо бид гадуур нь байгаа юм шиг яриад 34 хувьтай гээд байдаг. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй байдалтай байгаа юм. Оюу толгой Монголын нутаг дээр босч бүтээн байгуулалт хийгдлээ. Одоо хууль ёсны байр сууриа эзэлж, хараа хянлатыг чангатгах хээргтэй” хэмээн онцолжээ.




















































Сэтгэгдэл (59)