Оюутолгойн орд бол Монголын эдийн засагт маш том нөлөөтэй төсөл. Монголын тал "Рио Тинто" компанитай ашиггүй гэрээ хийсэн гэж олон жил ярьсаар ирсэн. Харин маргааш "Рио Тинто" болон Монголын талын ТУЗ-ын гишүүд энэ асуудлаар уулзах гэж байна. Ерөнхийлөгч харин гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Оюутолгойн төслийн талаарх 24 сөрөг байр суурь, шүүмжлэл, асуудал дэвшүүлсэн саналыг хүргэж байна.1. Үйлдвэрийн удирдлага хариуцлага алдаад зардал нэмэгдсэн. Манай аудитын шалгалтаар тэрбум долларын асуудал үүсчихсэн байгаа.
2. Оюу толгойг удирдаж байгаа дарга нар дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж Монгол Улсад ажиллаж байна. Үүнийг бид хүлээж авахгүй.
3. “Оюутолгой”-д Монгол Улс хууль ёсныхоо байр суурийг эзлэе. Асуудал шийддэг анхаарал татдаг хэлтэс бий, түүнд нь монгол хүнээ оруулъя. Бүх төвшинд нь монгол хүн оролцдог болох цаг нь болсон.
4. Энэ төслийн бүх санхүү, бараа ажил үйлчилгээний төлбөр Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжих хэрэгтэй. Бээжинд ч юм уу хаа нэгэн газар суучихаад ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэж байж болохгүй.
5. Санхүүгийн хэлтсийн удирдлагад монгол хүн орох ёстой. Бараа бүтээгдэхүүн худалдан авалт, борлуулалтын хэлтэс, гэрээ эрх зүй, төслийн үйлчилгээний газар гээд монгол хүн боломжтой бүх удирдлагад оролцох хэрэгтэй.
6. Зардал гаргаад бараа нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг ил тодоор зарлах хэрэгтэй. Хэдэн долларын ажил үйлчилгээ нийлүүлэх юм, ямар шалгуураар шалгарсан юм, гадаадынх уу, дотоодынх уу гэдгийг ил болгох хэрэгтэй.
7. Таван толгой дээрээ л цахилгаан станцаа барья. Үүнд Оюу толгой компани оролцвол оролцог. Гэхдээ 51 хувиас дээш биш. Таван толгой дээр барьсан цахилгаан станцаас цахилгаанаа авна биз.
8. Стратегийн хөрөнгө оруулагч өөрчлөгдөхгүй. Нэг үгээр хэлбэл, Рио Тинто өөрчлөгдөхгүй.9. манайх 34 хувийн зээлээ хүүтэй нь төлөх юм бол 2019 онд дуусахаар байсан. Гэтэл нэмэлтээр дахиад 7, 14, 24 тэрбум гээд авах юм бол нөгөө зээлээ төлөөд ногдол ашиг хуваах хугацаа нь 2019 он биш 2033 он болж хойшилно гэж ойлгож байна.
10. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ-д суурилж хийсэн. Гэтэл өнөөдөр сонсоод байхад ТЭЗҮ өөрчлөгдсөн байна. Иймээс энэ өөрчлөлтийг Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлэх ёстой.
11. Монгол Улс Оюу толгой дээр хууль ёсныхоо байр суурийг эзэлье. Одоо бид гадуур нь байгаа юм шиг яриад 34 хувьтай гээд байдаг. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй байдалтай байгаа юм. Оюу толгой Монголын нутаг дээр босч бүтээн байгуулалт хийгдлээ. Одоо хууль ёсны байр сууриа эзэлье.
12. Гүйцэтгэх удирдлагын багт оръё. Монголчуудыг оруулах асуудлыг одоо тавих хэрэгтэй. Хамгийн гол асуудал шийддэг анхаарал татсан хэлтсүүд байгаа. Санхүүгийн хэлтсийн удирдлагад монгол хүн орох ёстой. Бараа бүтээгдэхүүн худалдан авалт, борлуулалтын хэлтэс, гэрээ эрх зүй, төслийн үйлчилгээний газар гээд монгол хүн боломжтой бүх удирдлагад оролцох хэрэгтэй. Энэ асуудлаа бид тавих цаг болсон.
13. Санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдал ерөөсөө байхгүй байгаа. УИХ-ын гишүүд, Засгийн газар шаардаад юм гарч ирдэггүй, үзүүлдэггүй хэдэн сар болдог. Ийм байдалтай байгаа. Монгол Улс бол хуультай улс. Нягтлан болох бүртгэлийн, санхүүгийн хуультай. Хууль хэрэгжих ёстой. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг бүтцийг бий болгож оролцох ёстой.14. Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо байх ёстой. Ерөөсөө хөрөнгө оруулалтын ашгаас гадна ажил үйлчилгээ гүйцэтгээд, бараа нийлүүлээд тэнд Монголын олон арван мянган аж ахуйн нэгж бий болох ёстой. Монгол хүмүүс ажлын байртай болох ёстой. Цалинтай болох ёстой. Ийм гурван асуудал байгаа юм.
15. зарлал гаргаад бараа нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг ил тодоор зарлах хэрэгтэй. Хэдэн долларын ажил үйлчилгээ нийлүүлэх юм, ямар шалгуураар шалгарсан юм, гадаадынх уу, дотоодынх уу гэдгийг ил болгох хэрэгтэй. Үүнийг байнга мэдээлдэг байя.
16. Төслийн үйл ажиллагаа үргэлжлээд дуусахад 14,6 тэрбум доллар гарна гэж тооцож байсан чинь одоо манай хөрөнгө оруулагчдын саналаар 24,4 тэрбум доллар төлж байж нийт бүтээн байгуулалт явах нь гэж харагдаад байна шүү дээ. Нөгөө төлөвлөж байснаас 9,8 тэрбум ам доллараар илүү гараад байна. Тэгэхээр үүн дээр бид маш их анхаарах ёстой.
17. Рио Тинто гэдэг ганц аж ахуй нэгжтэй хөрөнгө оруулалт ярьж байсан бол өнөөдөр дэлхийн 20 гаруй банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид руу хандаж, хэнээс нь хэдэн долларын зээл авсныг мэдэх болж байна. Ямар банкны өмнө үүрэгтэй болсон гэдгээ Монгол Улс араас нь хөөж гүйцэж хариуцлага тооцох асуудал ярина гэж байхгүй шүү. Хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд ийм маягаар Монголыг чадна гэж бодож байж магадгүй. Та бүхэн ингэж болохгүй гэдгийг өнөөдрөөс бид хэлэх ёстой.
18. Улсын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж байх ёстой. Энэ төслийн бүх санхүү, бараа ажил үйлчилгээний төлбөр Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжих хэрэгтэй. Бээжинд ч юм уу хаа нэгэн газар суучихаад ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэж байж болохгүй.
19. Эрдэнэт үйлдвэрээс гардаг баяжмал шиг зөөх төмөр зам байхгүй, авто зам ч байхгүй. Одоо тэр авто замаа яаралтай барь, тэгээд бүтээгдэхүүнээ зөө гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь тэр эрчим хүчний хангамж байна. Ерөнхий сайд нэг байр суурьтай байх ёстой гэж хэлсэн. Тэгэхгүй хоёр өөр юм яривал дундуур нь цохилдуулаад байгаа юм. Миний ойлгож байгаагаар Таван толгой дээрээ л цахилгаан станцаа барья. Үүнд Оюу толгой компани оролцвол оролцог. Гэхдээ 51 хувиас дээш биш.
20. Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрээ барих техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ одоо ярилцах цаг болсон. Зэсийн баяжмал гараад эхэлчихлээ. Гэрээнд энэ талаар тодорхой цаг хугацаа тавьсан байгаа..
21. Оюутолгойн үйлдвэрийн төслийн талбайд хяналт тавих ёстой. Газар дороос юу юу гарч ирсэн, хичнээн хэмжээтэйг авч явсан гээд.22. Ханбогд сумыг түшиглээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуул. Соёл амралтын цогцолбор байгуул. Ингэснээр гэр бүлүүд нь очиж ажиллах боломжтой болно. Сургуульд нь багшилж, эмнэлэгт ажиллана. Олон үйлчилгээ бий болно. Одоо төслөө, зургаа гаргаад энэ үйл ажиллагаагаа эхэл.
23. бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалт үлдээе. Түүнээс биш хүний сэтгэлд, ард түмнийхээ сэтгэлд, газар дээрээ ч шарх сорви үлдээмээргүй байна.
24. Оюу толгой гэхээр Рио Тинто гэдэг олон улсын энэ том компани дэлхийд байгаа хамгийн сайн хуульч, хамгийн сайн санхүүгийн улсууд, хамгийн сайн, магадгүй цаанаа энэ олон буруу сайн зүйлийг хийж чаддаг нөхдүүдийг хөлсөлнө. Монголчууд өөдөөс нь ганц сайд, хоёр сайд, нэг газрын дарга уулзаж байж болохгүй. Тэгэхээр манай баг мэргэжлийн сайн баг байх ёстой. Үүнд мөнгө ч гаргах хэрэгтэй. Анхаарал ч тавих ёстой.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (34)