УИХ-ын гишүүн асан Д.Дондог, түүний туслах Д.Сайнбаяр, “Суман бар” компанийн захирал А.Батбилэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлээд хорь хонож байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс хэрэгтэй танилцах 30 хоног дуусгавар болж байгаа учир хурлын товыг гаргахаар болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Учир нь тэрээр мөрдөн байцаалтын явцад өөрийн шадар туслахаар ажиллаж байсан Г.Сайнбаяраар дамжуулан “Меридан” гэх компаниас орон сууцны барилга барих зөвшөөрөл гаргуулж өгнө гээд 242 мянга ам.доллар, 400 сая төгрөг залилан авч, уг мөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан нь тогтоогдсон байна.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (7)