Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдаануудын тов гарч эхэллээ. Маргааш буюу 2-р сарын 6-ны өдөр сумын цолтнуудын барилдаан Төв аймгийн Зуунмод хотод болно. Мөн ирэх пүрэв гарагаас эхлэн Монгол бөхийн өргөөнд Цагаан сарын цуврал барилдаанууд болох юм. Хүчит бөхийн барилдааныг үзэх нийтийн үнэ 2000-4000 төгрөгийн үнэтэй байна.2-р сарын 7-ны пүрэв гараг. Өсвөрийн бөхийн барилдаан 14,00 цагаас, нийтийн үнэ 2000 төгрөг.
2-р сарын 8-ны баасан гараг. Тарвалин хийдтэй хамтран зохион байгуулдаг сумын заануудын барилдаан 14,00 цагаас, нийтийн үнэ 2000 төгрөг.
2-р сарын 9-ны бямба гараг. Дашчойлон хийдтэй хамтран зохион байгуулдаг аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан, нийтийн үнэ 4000 төгрөг.
2-р сарын 10-ны ням гараг. Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулдаг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 14,00 цагт эхэлнэ. Сар шинийн оргил барилдаанд 256 бөх зодоглоно. Тасалбарыг битүүний өдөр буюу 2-р сарын 10-ны өглөөнөөс эхлэн “Монгол бөхийн өргөө”-ний кассаар борлуулах юм.



















































