
Монгол улсын нийслэл Улаанбаатарт оросын эрдэмтэн түүхч Артём
Козьмины шарилыг илрүүлсэн тухай өчигдөр РИА Новости агентлаг мэдээлжээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатарт оросын эрдэмтэн түүхч Артём Козьмины шарилыг илрүүлсэн тухай өчигдөр РИА Новости агентлаг мэдээлжээ. Оросын 36 настай угсаатны зүйч Козьмин гадны ямар нэгэн нөлөөлөл байхгүйгээр нас барсан байжээ. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд талийгаач амиа хорлосон байх магадлалтай гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Козьмин аман зохиол, улгэр домгийн хүрээнд судалгаа хийж байсан хийгээд 2006 оноос хойш Монгол улсад экспедицийн бүрэлдэхүүнд удаа дараа очиж, Монголын үлгэр домог, уламжлалыг судлаж байсан аж. Энэ удаа тэрээр Монгол улсад хувийн журмаар ирсэн байжээ.
Сэтгэгдэл (1)