
Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Зарим улс төрчид МИАТ-ийг хувьчилж байж илүү хөгжүүлнэ гэсэн байр суурьтай байдаг бол энэ удаагийн парламентын гишүүдийн олонхи нь төр өөрийн мэдэлдээ байлгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс өнөөдрийн хурлаар Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр МИАТ-д Үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгохоор болсон байна.