Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд ордог Опра Уинфри өчигдөр орой нулимс дуслуулан байж, "Оскар"-ын сайн үйлсийн шагналыг гардаж авлаа. Түүнийг өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд тусалж, олон сая хүнд сэтгэлийн дэм өгсөн гэж зохион байгуулагчид үнэлж байна. Тэрбээр шагнал гардан авахдаа “Би "Оскар"-ын шагналын эзэн болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Хэрэв би Миссисиппид төрсөн ядуу, өнгөт арьстай охин байгаагүй бол ийм амжилтанд хүрэхгүй байсан” гэж сэтгэл хөдлөн хэлжээ. О.Уинфри өмнө нь "The Color Purple" буюу “Ягаан өнгө” кинонд тоглож "Оскар"-т нэр дэвшиж байсан юм.
Б.Баяр