
Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний улсын хяналтын газраас
өчигдрөөс эхлэн АНУ-аас хөргөсөн мах импортлоход хориг тавьжээ.

Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний улсын хяналтын газраас өчигдрөөс эхлэн АНУ-аас хөргөсөн мах импортлоход хориг тавьжээ. Мөн энэ сарын 11-нээс хөлдөөсөн мах импортлохгүй юм байна. ОХУ-д хэрэглэхийг хориглосон, мал амьтны булчингийн эсийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг рактопаминийн фармакологи бодис АНУ-аас импортлодог мах, махан бүтээгдэхүүнд илэрсэнтэй холбоотой дээрх хоригийг тогтоосон аж. Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний улсын хяналтын газраас нэг бус удаа хүсэлт тавьж байсан ч Америкийн тал мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд Оросын шаардлага, нормыг биелүүлэхээс татгалзжээ. Тиймээс импортод хориг тавихаас өөр арга байгаагүй гэж албаны хүмүүс тайлбарлажээ.
Д.Ундрах /24tsag.mn/