зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баярын үеэр ихэнхи нутгаар хүйтрэх төлөвтэй байна

2013-2-05
0
ЖИРГЭХ
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээл­лээр сар шинийн баярын
хүйтэрнээээУс цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээл­лээр сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн хагас хүртэл хүйтний эрч чангарч, зарим нутгаар шөнөдөө 38-43 хүртэл хэм хүйтрэхээр төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ. Улаанбаатар хотод сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал харьцангуй тогтуун, 18-21 градус хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан байна. Бусад аймгуудын цаг агаарын урьдчилсан мэдээг бүсчилсэн байдлаар хүргэж байна.

ГОЛУУДЫН ХӨНДИЙГӨӨР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ


Сарын эхний 10 хоногийн сүүлч буюу хоёрдугаар сарын 8-10-наас 15-ны хооронд хүйтний эрч чангарна. Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч, 38-43, өдөртөө 24-29 хэм хүйтэн байх нь.

Түүнчлэн Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтрэх аж. Энэ сард орох хур тунадас нь Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын баруун хойд болон өмнөд хил орчмын нутаг, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүсч, ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

ШӨНӨДӨӨ 35-40 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ


Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна.

Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний  хагаст хүйтний эрч харьцангуй суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35, өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн баруун, Архангайн  зүүн  өмнөд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн  баруун хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 12-17 градус хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зээг чангарах төлөвтэй байгаа аж.

Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр  хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 20-25,  өдөртөө ихэнх нутгаар 8-13 градус хүйтэрнэ. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар  олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байгаа аж.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с, ялангуяа гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ӨДӨРТӨӨ 3-8 ГРАДУС ХҮЙТЭН


Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Дундговийн нутаг, Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 25-30, өдөртөө 11-16 градус хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байна.

Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч,  гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр  зарим газраар цас орно.
Эх сурвалж: tsag-agaar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • buuz (61.43.179.79)
    sain hulduh ni bayaraaas umnu halitargaa gulgaa zamn tugjrelee neg aytaihan bolgochoosoi bat uul guai
    2013 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 37 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК