Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн наадам дөрөвдүгээр сард болох ажээ.

Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тус наадамтай зэрэгцэн мөн эрдэм шинжилгээний бага хурал болдог. Уг наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн оюутан, залуучуудын холбоотой хамтран дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр түүний шүлгээс санаа авч туурвисан зургийн үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Эх орон, тусгаар тогтнолын дууч байсан яруу найрагчийн нэрэмжит уг арга хэмжээг түүний охин Дашбалбарын Индра анх санаачлан, уламжлал болгон явуулж байгаа юм.