МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг энэ хоёр албан тушаалыг зэрэг хашиж болохгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргаад байгаа билээ. Тиймээс С.Ганбаатар гишүүнийг МҮЭХ-ны ажлаа үргэлжлүүлэх эсэхийг тус хорооны Их хурлаар гишүүдийн саналаар шийдэхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл Их хурлаас өмнө болох Ерөнхий зөвлөлийн хурал товлогджээ. МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 27-нд болох юм. Хуралд 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар болон салбар хороодын удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцох аж. Хурлаар С.Ганбаатар гишүүний асуудал болон МҮЭХ-ны 2013 онд хийх ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэх юм байна. Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (2)