ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн албан хаагчдын дунд бадминтоны спортыг дэлгэрүүлэхээр төлөвлөж, ирэх 2012 онд 10 мянган цохиур, мөн хэдэн арван мянган өдөн бөмбөг худалдаж авахаар болжээ. Батлан хамгаалах яамны Жанжин штабын мэдээлсэнээр цэргийн анги нэгтгэлүүдийн бүх спортын цогцолборт бадминтон буюу агаарын теннисны талбай байгуулсан байна. Батлан хамгаалах яамны Биеийн тамирын бэлтгэлийн удирдах газрын дарга Александр Щепелев хэлэхдээ “Агаарын теннис тоглоход биеийн бүх булчин ажилладаг нь гранат, хутга зэрэг шидэх зэвсгийг ашиглахад ажилладагтай адил тул энэ спортыг цэргийн албан хаагчдад эзэмшүүлэхэд ийн онцгой анхаарч байгаа юм” гэжээ. Мөн бадминтоны бөмбөгийг алдалгүй харж сурсанаар нүдний булчин сайжирч, хариу үйлдэл хийх чадварыг нэмэгдүүлдэг тул мэргэн буучдад ч ашигтайг тэрбээр онцолсон байна.

Сэтгэгдэл (1)