Алдарт дуучин Уитни Хюьстений охин 19 настай Бобби Кристина эмээгийнхээ
бичсэн номыг хуга шүүмжилсэн талаар “Guardian” мэдээллээ. Түүний
эмээгийн бичсэн ном ээжийнх нь тухай буюу “Уитниг дурсахуйд” хэмээх
нэртэй аж.
Алдарт дуучин Уитни Хюьстений охин 19 настай Бобби Кристина эмээгийнхээ бичсэн номыг хуга шүүмжилсэн талаар “Guardian” мэдээллээ. Түүний эмээгийн бичсэн ном ээжийнх нь тухай буюу “Уитниг дурсахуйд” хэмээх нэртэй аж. Тэрбээр номны талаар өөрийн твиттертээ “Эмээгийн бичсэн ном ээжийн минь талаар юуг ч илэрхийлэхгүй. Ник бид хоёр үүнд ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа. Би тэр номыг уншаагүй байгаа, унших ч үгүй. Зүгээр л намайг болон ээжийг минь хүндэтгэхгүй байгааг би тэвчиж чадахгүй” хэмээн бичсэн байна.
Харин 79 настай Кисси Хьюстен “Охиноо заримдаа маш их үгүйлэх юм. Надаас түрүүлээд тэр минь явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Энэ их уйтгар гунигаа нимгэлэх гэж би охиныхоо талаар ном бичсэн. Би түүнийг сайн мэдэх хүмүүсийн нэг шүү дээ” хэмээн хэлсэн байна.
Д.Идэр





















































