“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохиодог “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил тус наадмын ерөнхий шүүгчээр УГЗ ая зохиогч Д.Долгион, дуучин Б.Амархүү, хөгжмийн продюсер Рагу нар ажиллах гэнэ. Харин хөндлөнгийн шүүгчээр "Гурван охин" хамтлагийн ахлагч Солонго тэргүүтэй хүмүүс ажиллахаар болжээ. Өмнөх жил тус хамтлагийн Ану хөндлөнгийн шүүгчээр ажиллаж байсан бол энэ удаа ийнхүү Солод халаагаа өгчээ.

