зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Батлан хамгаалахын эмнэлэгтэй танилцлаа

2013-2-05
0
ЖИРГЭХ

    2013020502Өнгөрөгч 7 хоногт эрүүл мэндийн салбарт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бямба гаригт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон хуучин нэрээр Цэргийн клиникийн төв госпиталь, шинэ нэрээр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/-ийн ажил байдалтай танилцлаа.

  Ерөнхий сайдыг БХХСАХНЭ-т очих үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар байлцав.

  Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор тусгай зориулалтаар төрөлжсөн тус хоёр эмнэлгийг нэгтгэхээр шийдвэрлэсэн. Тогтоол гарснаас хойших 2 сарын хугацаанд дээрх эмнэлгүүдийг нэгтгэснийг эсэргүүцсэн маргаан мэтгэлцээн гарч, олон нийтэд төөрөгдөл үүсгээд байсан учир  Ерөнхий сайд энэ асуудалтай биечлэн танилцсан юм.

  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад 10 гаруй тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 30 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байсан. Харин Цэргийн клиникийн төв госпиталийн өргөтгөлийн 3 барилгад 17 тэрбум, тоног төхөөрөмж болон тавилга хэрэгсэлд 55 тэрбум, нийт 72 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган шийдвэрлэхээр болсон. Ийнхүү нэг чиглэлийн хоёр эмнэлэгт тус тусад нь хөрөнгө үрэх шаардлагагүй, харин үр ашгийг нь дээшлүүлэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас нэгтгэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр өдөрт 5000 хүртэл хүн хүлээн авах боломжтой болж, хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэхийн зэрэгцээ өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг нэг газарт төвлөрүүлэн илүү чанартай үйлчилгээ бүхий томоохон төрөлжсөн эмнэлэг бий болно.

Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрөгч сарын сүүлчээр бүтэц, зохион байгуулалтаа Батлан хамгаалах болон Хууль зүйн сайдын тушаалын дагуу шинэчлэн бүрдүүлж, өдгөө “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаагаа нэг удирдлага дор нэгтгэн оруулжээ. Ингэхдээ ямар нэг халаа сэлгээ хийгээгүй, нөгөө эмнэлгээс 239 хүн шилжин ирснийг бүрэн томилж, хоёр эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн нийт 685 ажилтанг ажилд нь оруулаад байгааг удирдлагууд нь хэлсэн. Ингэснээр 700 шахам ажилтантай тусгай зориулалтын төв эмнэлэг бий болоод байгаа юм. Цэргийн клиникийн төв госпиталийн өргөтгөлийн барилгын эхний хоёр нь энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно.

Өнөөдрийн байдлаар тус нэгдсэн эмнэлэг зөвхөн цэргийнхэнд биш тодорхой чиглэлүүдээр энгийн иргэдэд үйлчилж, эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж байгааг тус эмнэлэгийнхэн Ерөнхий сайдад дуулгасан. Эмнэлгийн нийт ачааллын ердөө 30 хувийг цэргийнхэн эзэлдэг бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын үзлэг шинжилгээ болон цэргийн алба хаагч, цэргийн үүрэгтнүүдэд хуулийн дагуу жилд нэг удаа хийдэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийдэг. Харъяаллын дагуу Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүлдэг бөгөөд хутга мэс, галт зэвсэгтэй холбоотой гэмтлийг нийслэлийн хэмжээнд, хордлогын эмчилгээг улсын хэмжээнд зөвхөн тус эмнэлэгт хийдэг.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшиг ослын үед яаралтай тусламжийг дайчилгаагаар шуурхай зохион байгуулах үүрэгтэй, өөрөөр хэлбэл бэлэн байдлын дээд зэрэгт ажиллах тус эмнэлэгт шинээр авах тоног төхөөрөмжүүд дүүргийн жирийн эмнэлгийнхээс хэрхэн ялгагдаж, тусгай зориулалтын эмнэлгийн олон улсын стандарт шаардлагад ямар байдлаар нийцүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тодруулан асуусан юм.

Эмнэлгийн удирдлагын зүгээс шинээр авах тоног төхөөрөмжүүдийг цэргийн тусгай зориулалтад нийцүүлэн шинэчилж байгаа хэмээн тайлбарлалаа. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд, өмнө захиалсан тоног төхөөрөмж нь тусгай зориулалтын гэхээсээ сувиллын чанартай эмнэлгийнх байсан зэргийг засч залруулан ажиллаж байгаагаа Ерөнхий сайдад дуулгасан юм. Мөн хил дээр гэмтэл авсан хилчинд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болоход нисдэг тэрэг байхгүйн улмаас ОХУ-аас тусламж авч иргэнийхээ амь насыг аварч байсан тухай жишээ татаж, дээрх хоёр эмнэлэг ямар ч уялдаагүй ажиллаж байгааг нэг удирдлагад оруулах, нэгтгэн зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсныг сайд Х.Тэмүүжин мөн тайлбарласан.

Улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гарган шинэчлэл хийснээр улс орныхоо аль ч өнцөг буланд шуурхай очиж, гэмтсэн цэргийн алба хаагчийн амийг аврахаас гадна цэргийн зориулалтын эмнэлгийн олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх ёстойг Ерөнхий сайд Н.Алтанхуяг салбарынханд дахин сануулан хэлжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (183.81.169.21)
    СУМО БАТБАЯР ХЭНТИЙД НЭР ДЭВШЭЭД УНАДАГ ХҮДЭРБААТАР ХОЁР БИЕ ХАМГААЛАГЧ НЬ БОЛЧИХСОН ЮМУУ,БУХ НОХОЙ ШИГ ХОЁР ЮМ ТАЛ ТАЛД НЬ ГАРААЛ ХӨЛСӨӨ ШҮЛСЭЭ ГООЖУУЛААЛ ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ.
    2013 оны 02 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    Тэмүүжин чамд их баярлалаа.олон жилийн улиг болсон дарга нарын тогтсон дэг жаягийг эвдэн зоримог алхам хийж буйд үнэхээр их баярлалаа.МУ-аар л нэг тусгай нэр зүүж тусгай үйлчилгээ явуулдаг энэ 2 эмнэлгийн хувьд тун оновчтой шийдэл болсон шүү.Үнэндээ бол аль эрт ингэж шийдэж болох байсан ч үе үеийн сайд дарга нарт огт ашиггүй учраас олон жилийг алдсан.Гэхдээ одоо оройхон гараад ширүүхэн байхад болно доо.Улс орны эдийн засагт ч эмнэлэг гэдэг үүднээсээ нэгдсэн нэг бодлого бариад ажиллахад их хэмнэлттэй шүү дээ
    2013 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК