Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак Ираны цэргийн баазад дэлбэрэлт болсонд “баяр хүргэв”. Израилийн цэргийн радиод өгсөн ярилцлагадаа тэрбээр дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлын талаар бүрэн тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлсэн ч “Гэхдээ ийм явдал дахин дахин болбол их л сайн байна” гэжээ. 12-ны өдөр Ираны Бигданех хот дахь цэргийн баазад бөмбөг дэлбэрсэнээс 17 хүн нас барж, мөн арваад хүн шархадсан юм. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь Ираны цэргийн салбарын нөлөө бүхий хүмүүсийн нэг, хурандаа Хасан Могаддам байжээ.