УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 7 шийдлээр хөгжүүлэхээр тусгсан байна. Тухайлбал Хүн амын зохисгүй өсөлт , хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх , Хотын бүтцийг боловсронгуй болгож , газар ашиглалт , хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр шийдлийг дэлгэрэнгүй танилцуулахад:
Хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ
Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь буюу 1,2 сая орчим иргэд нийслэл Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын өсөлт нь 2020 он гэхэд 1,5 сая гаруй болж нэмэгдэх хандлагатай байна.Тиймээс хүн амын өсөлтөөс үүдэлтэй хотын хэт төвлөрлөлтийг сааруулах зорилгоор нийслэл хотыг 5 түвшинд бүсчлэн суурьшуулахаар төлөвлөжээ.
1. Улсын түвшинд:
- Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулан, улсын орон зайн хөгжлийг нарийвчлан тодорхойлох
- Бүсүүдийн тулгуур төв хотуудыг хөгжүүлэх
- Стратегийн томоохон орд газрууд болон аж үйлдвэрийн цогцолборуудын хөгжлийг дагасан хотуудыг хөгжүүлэх
2. Төвийн бүсийн түвшинд:
- Төвийн бүсийг дэд бүсэд, дэд бүсийг бичил бүс, бүлэг суурингийн тогтолцоонд хуваан үйлдвэрлэл, үйлчилгээний кластеруудыг төлөвлөж хөгжүүлэх
3. Нийслэлийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсийн түвшинд:
- Нийслэлийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсэд босго “буфер” бүсийг хөгжүүлэх
4. Улаанбаатарын бүсийн буюу нийслэлийн түвшинд:
- Дагуул, хаяа хот тосгодыг жигд тэнцвэртэйгээр эрчимтэй хөгжүүлэх
- Алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нийслэлийн дагуул хот болгон эрчимтэй хөгжүүлэх /Багануурыг Стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хот, Багахангайг нийслэлийн татваргүй хот, Налайхыг үйлдвэр, суурьшлын хотын чиг үүрэгтэйгээр тус тус хөгжүүлэх/
- Хотын захын хаяа хот, тосгодыг хотын хаалга үйлдвэрийн төв, хангах нийлүүлэх, суурьшлын чиг үүрэгтэй хөгжүүлэх
- Шинэ дагуул хотуудыг барьж байгуулах /Аргалант Аж үйлдвэр, технологи, ложистикийн хот, шинэ нисэх онгоцны буудлын Аеросити хот/
5. Улаанбаатарын хотын түвшинд:
- Хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвийг байгуулж, хотын доторхи төвлөрлийг задлах