Италийн ерөнхий сайд асан Берлусконигийн оронд хуучин Европын холбооны төлөөлөгч байсан Марио Монти сонгогдоод байгаа билээ. Эдийн засгийн хямралын үед байдлыг бүр дордуулчихгүйн тулд ухаалаг, туршлагатай, уян хатан бодлого барьж чадах хүнийг италичууд хайж байна. Тэгвэл Марио Монти гэж хэн бэ? Тэр үнэхээр “супер Марио” байж чадах болов уу? гэж олон хүн асууж байна. “CNN”-ий тоймч Лаура Смитийн үзэж буйгаар түүнд “халуун цуст” Берлусконигоос илүү гарах зүйл тийм ч их биш гэнэ. Тэр нэр хүндтэй, гэхдээ бас будлиулж өгдөг нэгэн.
   Марио олон улсын эдийн засгийн салбарт олон жил, тэр дундаа Европын холбоонд зах зээлийн судалгаа болон татварын хэлтсийн төлөөлөгчөөр 10 жил ажиллажээ. 1995-1999 онд тус холбооны Өрсөлдөөнийг зохицуулах хорооны тэргүүлэгчээр ажиллаж байв. Сүүлд Марио Монти АНУ-ын Женерал Моторс зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж Европын холбоонд өөрийн байр суурийг нэмэгдүүлж чаджээ. 2004 онд “Microsoft” компанид монополи, давуу эрх олгож хууль зөрсөн хэмээн баахан асуудал үүсгэж байв. Гэсэн ч Монтигийн улс доторхи бизнес нь Берлусконигийн хараа, хамгаалалт дор тун амжилттай байдаг аж. Улс төрийн үйл ажиллагаанаас гадна түүний эзэмшилд хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаг. Тийм ч учраас түүнийг ерөнхий сайд болохыг нь дэмжсэн нийтлэл Италийн хэвлэлээр дүүрэн байна. Мариа Монти мөн "Голдман Сакс", "Кока Кола" зэрэг “мангас”-уудад зөвлөхөөр ажилладаг. Түүний мэдлэг, туршлагыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ эрх мэдэл нь нэмэгдэх тусам Берлускони шиг цус нь буцлаад эхлэх хүн гэж улс төр шинжээчид дүгнэж, тийм ч их итгэл хүлээлгэхгүй байна.
Б.Баяр