
ЦЕГ архи согтууруулах ундаагаар үйлчилдэг төвүүдэд хяналт шалгалт тавьж байгаа. Гэсэн ч зарим нэг 24 цагаар ажиллаж архи согтууруулах ундаа худалдаалдаг худалдааны төвүүдээс хямдхан, ямар ч шинжилгээний бичиггүй архи илрүүлсэн тохиолдлууд гарч байгаа аж.

ЦЕГ архи согтууруулах ундаагаар үйлчилдэг төвүүдэд хяналт шалгалт тавьж байгаа. Гэсэн ч зарим нэг 24 цагаар ажиллаж архи согтууруулах ундаа худалдаалдаг худалдааны төвүүдээс хямдхан, ямар ч шинжилгээний бичиггүй архи илрүүлсэн тохиолдлууд гарч байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 0.75 литрийн "Шим" гэсэн архийг маш хямдхан худалдаалж байхыг илрүүлсэн байна. Тухайн архийг худалдаалахын өмнө ямар ч шинжилгээний бичиг байхгүй байжээ. Энэ төрлийн хэргийг илрүүлэхэд иргэдийн мэдээлэл чухал байдаг учир иргэдийг ЦЕГ-тай хамтарч ажиллахыг уриалж байгаа юм. Мөн жилийн жилд томоохон захуудаас хөдөө орон нутгийн иргэд том машинтай ирээд их хэмжээний хямд архи худалдаж авдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд ч гэсэн ийм төрлийн хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/