МАХН-аас өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад туслахаар “Сэтгэлийн дэм” аяныг өрнүүлээд байгаа билээ. Уг аяны хүрээнд Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор зэрэг аймгуудад эмийн сан, өвс, тэжээл, 3000 тонн нүүрсний тусламж үзүүлээд байгаа юм. Мөн энэ сарын 4-нд буюу өчигдөр орой буюу МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ. Хурлаар Гүйцэтгэх товчооны гишүүд нэг өдрийн цалингаа “Сэтгэлийн дэм” аянд хандивлаж мал төллөх хүнд цагаар багахан ч гэсэн тус дэм болох шийдвэрийг гаргасан байна.
Малчдад туслах аяны хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараагийн тусламжийн цуваа Хэнтий, Архангай зэрэг аймгуудыг зорих юм байна.




















































Сэтгэгдэл (2)