
“Камертон-2” шоуны ялагчаар 184 дугаартай Д.Зориг, 624 дугаартай Б.Замбалгарав, 728 дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил нар тодорч мэргэжлийн студид бичлэг хийлгэх болон 150 сая төгрөгийн шагналаа гардсан билээ. Мөн тус шоунд ялж Камертончуудын халааг авсан залуусыг “Камертон” хамтлагийнхан өөрийн зардлаар Сингапурын мэргэжлийн студид бичлэг хийлгэх мөн цаашдын уран бүтээлийг продюсерлэж ажиллана.
Тэгвэл “Boy Band”-ын ахлагчаар 624 дугаартай Б.Замбалгарав сонгогджээ. Түүнчлэн "Камертон-2” шоуны зохион байгуулагчид болоод шинэ хамтлагийнхан албан ёсны нэрээ тун удахгүй зарлах аж.
Сэтгэгдэл (2)