

Түүнд заналхийлсэн захидлыг бууны сумтай хамт илгээсэн байжээ. Энэхүү захидлыг “Крит” нэртэй хэт даврагч бүлгээс ирүүлсэн хэмээн байна. Захидалд татвараа төлж чадаагүй байгаа иргэдийн өмч хөрөнгийг хураахгүй байхыг хатуу сануулж, ийм үйлдэл гаргавал илгээсэн сумны эзэн болгоно хэмээн сүрдүүлсэн байжээ.
Сангийн сайд Яннис Стурнарасыг Грекийн ерөнхийлөгчтэй тун дотно харилцаатай нэгэн гэдэг байна. Өнгөрсөн зургаадугаар сард сайдаар томилогдсон тэрбээр татварын хатуу бодлого баримтлах болсон нь олны эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Д.Идэр