Өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд Хуримын ордны урд баригдаж буй
“Шангрилла” зочид буудлын барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид
монгол залууг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тэднийг өнөөдөр Сүхбаатар
дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүлээ.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд Хуримын ордны урд баригдаж буй “Шангрилла” зочид буудлын барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид монгол залууг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тэднийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүлээ.
Хуралдаанаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нар бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай төмөр хэрэглэн, монгол иргэн Б-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2-т зааснаар буруутган, бүгдэд нь 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)