Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 утсанд өглөөний 09 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд цахилгааны самбар буудаад байна гэсэн дуудлага иржээ.Дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч дуудлага өгсөн иргэнээс шатаад байгаа юмуу, буудаад байна уу гэж тодруулаад хэрвээ буудаад байгаа бол 353570 дугаарын утсанд хандаад Улаанбаатар цахилгаан түгээх станц ХХК-ны Зүүн түгээх төвөөс засварын бригад дуудаад засварлуулаарай гэдэг зөвлөгөөг өгсөн хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.



















































