Энэ сарын 4-ний үүрийн 05.00 цагт Баян-Өлгий аймагт ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус аймгийн Өлгий хотын төв Ховд голын гүүр явах замын уулзварт автомашинд дайрагдсан байдалтай нас барсан 40-50 насны эмэгтэй хүний цогцос олджээ. Хэргийг шалгахад “54-48” БӨТ дугаарын “Аксиум” маркийн автомашины жолооч Табигат овогтой Эрлан хүнийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан байна. Замын цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай шалгаж, хоёр хоногийн дотор илрүүлсэн байна.

Сэтгэгдэл (1)