Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлаар эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа програмууд нь шаардлага хангахгүй байгаа тул хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар тус салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээний 9, алсын зайн оношлогоо эмчилгээний 2, тандалт судалгааны 2, эмийн мэдээллийн 3 програм хангамж тус тус ашиглагдаж байна.Эмнэлгийн тусламж үйлчилгээний програм хангамжуудаас Мон Ай Ти ХХК, МИДПС ХХК, Морьтон эрс ХХК, Белгийн ЗГ-ын F.S.E байгууллагын програм хангамжуудыг нийлүүлэх гэрээний хэрэгжилт хангалтгүй түвшинд байгаа тул тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал:-"Мон Ай Ти" ХХК нь ЭМЯ-тай 2008 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Цахим эмнэлэг” програм хангамжийг цаашид улсын эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэхийг хориглох,
-НЭМГ болон "МИДПС" ХХК-ын хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчиж байгуулсан тул гэрээг цуцлах,
-"Морьтон эрс" ХХК-ийн “Doct Order” програм хангамж шаардлага хангахгүй түвшинд байгаа нь НЭМГ-аас хийсэн үнэлгээний дүнгээр батлагдсан тул дахин ашиглахыг хориглох,
-Сангийн яам болон олон улсын F.S.E байгууллагын хооронд байгуулсан гэрээгээр нийлүүлэгдсэн програм хангамж нь Монгол орны нөхцөлд тохирохгүй байгаа тул захиалагч тал /СЯ/-д мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.




















































Сэтгэгдэл (3)