Уламжлалт ёсоор Монголын амьдрал МАА-д суурилж, малчин ард түмэн
гэрт унтаж, малаа хариулж үргэлжилдэг байлаа. Энэ уламжлал нь бохиртой
хутгалдаж, метал илрүүлэгч барьж өдөр шөнөгүй алт хайж байгаа 65 настай
Хорлоо эмэгтэйн одоогийн амьдралын талаар судлаад цочирдох болсон гол
шалтгаан юм. Тэрбээр 6000 долларын үнэд хүрэх том алтаа үзүүлээд үүнийг
ухахад долоо хоног зарцуулснаа хэлэв. Гэхдээ алтны судалд хүрэхийн тулд
гурван жил ухах ёстой гэнэ. Тэд хэдэн жил ухах вэ?
Уламжлалт ёсоор Монголын амьдрал МАА-д суурилж, малчин ард түмэн гэрт унтаж, малаа хариулж үргэлжилдэг байлаа. Энэ уламжлал нь бохиртой хутгалдаж, метал илрүүлэгч барьж өдөр шөнөгүй алт хайж байгаа 65 настай Хорлоо эмэгтэйн одоогийн амьдралын талаар судлаад цочирдох болсон гол шалтгаан юм. Тэрбээр 6000 долларын үнэд хүрэх том алтаа үзүүлээд үүнийг ухахад долоо хоног зарцуулснаа хэлэв. Гэхдээ алтны судалд хүрэхийн тулд гурван жил ухах ёстой гэнэ. Тэд хэдэн жил ухах вэ? Хэдхэн жилийн өмнө эдийн засаг нь дорой байсан Монгол одоо ДНБ нь жилд дунджаар 12,3 хувиар өсч буй эдийн засгийн хувьд хөгжингүй орон болжээ. Төв Азийн олон орнуудын адил Монголын хөгжил Хятадад экспортолж буй эрдэст суурилж байна. Монголын нийт экспортын 90 хувийг Хятад эзэлдэг гэсэн судалгааг АП агентлаг гаргажээ.
Гэвч гадаадын сэтгүүлчдийн хийсэн олон олон сурвалжлага Монголын эдийн засгийн хөгжил ард иргэддээ бүрэн хүрэхгүй байгааг харуулж байгаа юм. Монголын хоромхон зуурын хөгжил буруу замаар явж буйн дөрвөн нотолгоог хүргэе.
1. Нинжа нар. Хорлоо бол Монголын 60 мянган нинжа нарын нэг. Уламжлалт амьдралаа орхиж уул уурхай ухах болсон тэднийг нинжа гэж нэрлэх болсон нь бүгд том ногоон түмпэнтэй явдаг учраас яст мэлхий шиг харагдлагт оршино. Тэд нэгэн төрлийн эрдэс баялаг ангуучилдаг баг мэт харагддаг боловч малчин ирээдүйгээ чөлөөт уулрхайчнаар сольсон тэд бол улсынхаа уул уурхайн хөгжлийг чангааж буй цөөнх юм. Тэд татвар төлөхгүйгээс гадна нинжа нарын газарт биеэ үнэлэх, архидах, мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гардаг байна. Нөгөө талаас уул уурхайн компаниуд тэдний бэлчээрийн устгаснаар цагаачид болгохоос өөр аргагүйд хүргэх хэрэг юм.
2. Хятадаас хэтэрхий хараат болж байна. Монголын хөгжил Хятадаас хэтэрхий хараат учраас тэд урд хөршийнхөө эдийн засгийг хямрахаас хүртэл айдаг. Монголын эрдэсийг импортлох Хятадын хэрэгцээ огцом унахад л тус орны эдийн засаг сүйрнэ гэхэд хилсдэхгүй. Тиймээс олон улсын шинжээчид монголыг худалдааны ганц хамтрагчаа олноор солихыг зөвлөж байна. Монголын Сангийн дад сайл асан Ч.Ганхуяг “Бид Африкаас өөр байх болно. Нэг үндэстэн манай бизнесийг гартаа авахыг зөвшөөрөхгүй” хэмээн ярьж байсан нь биелж байна уу?
3. Уул уурхайн “тахал”: Монголын уул уурхайд тахал гээд хэлчихмээр олон асуудал тулгамдаад байна. Монголын Уул уурхайн үндсэрхэг үзэлтэн сайд Д.Ганухяг энэ салбарын төслүүдийг хөрсөн дээр буухад саад болж буй нэгэн. Үндсэрхэг үзэлтэн сайд харийнхны нөлөө монголд идэвхижихээс болгоомжилж, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, илүү хувь эзмшихийг хүсч байна. Үүний хариуд өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн төслийг атгаж буй Рио Тинто төслийг ажиллагааг түр зогсооно хэмээн мэдэгдсэн. Таван толгойн төсөл ч мөн бүрэн хэлцэлд хүрч чадахгүй гацчихаад л байна.
4. Монгол авлигад идэгдсэн хэвээр. “Transparency International”-ын гаргасан судалгаагаар МУ энэ жил дэлхийн 182 орноос авлигын тогтолцоогоор 80 дугаарт жагссан. Хэдийн 2011 онд 62-т байснаас буурсан ч гэсэн авлига байсан хэвээр л байна. Монголын Засгийн газар эдийн засгийн огцом өсөлтөөрөө ч ядуурлыг бууруулж чадахгүй байна. Зарим ажиглагч байгууллагууд эрх баригчдыг ядуурлын хувь хэмжээг үнэнээр мэдээлдэггүй хэмээн сэжиглэдэг. Энэ нь өнөөх эдийн засгийн өсөлт ард иргэдэд хүрэхгүй байгааг харуулж буй хэрэг билээ.
Монголын эдийн засгийн огцом өсөлт буруу замаар будаа тээжж буйн дөрвөн нотолгоо энэ билээ.
Орчуулсан Д.Идэр




















































Сэтгэгдэл (13)