Гаалийн ерөнхий газар ирэх долоо хоногт ажилтнуудаасаа мэргэжлийн шалгалт авахаар болжээ. Шалгалтыг тус газрын ажилтнууд уламжлал болсон халаа сэлгээний эхлэл гэж үзэж байна. Гаальд УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш ажилд орох гэж хөөцөлдсөн 20 хүн одоо хүртэл хүлээж байгаа гэнэ. Тэднийг ажилтай болгохын тулд тус газрын дарга Д.Цэвээнжав мэргэжлийн шалгалтаар халхавч хийж өөртөө таалагдаагүй тэр тооны хүнийг ажлаас нь халах алхамыг хийх гэж байна хэмээн эх сурвалж мэдээлэв.