
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 1050 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 55 хэргийн 43-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хүчиндэх нэг, хулгайлах 18, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах найм, зам тээврийн хэрэг 15, осол 20 бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна.