зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Оюу толгой” албан ёсоор байр сууриа илэрхийллээ

2013-2-06
0
ЖИРГЭХ

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгойн талаар хөндөгдсөн мэдээлэл, тоо, баримттай холбогдуулан  Оюу Толгой ХХК-ийн албан ёсны байр сууриа илэрхийллээ.

  оюутолгой242013 оны хоёрдугаар сарын 1-ний баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Оюу Толгой ХХК болон хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудтай урьд өмнө нь нэлээд олон удаа уулзаж, ярилцсан асуудлыг авч хэлэлцсэн юм. Эдгээр асуудлуудыг олон дахин хэлэлцэж ярилцах нь Засгийн газар болон ард иргэдтэй мэдээлэл солилцох бидний оролдлогыг онцолсон чухал үйл явц гэж үзэж байна. Бид бизнесийн үйл ажиллагаагаандаа нээлттэй, ил тод зарчмыг байнга баримтлан ажиллаж байгаа бөгөөд чуулганы хуралдааны үеэр яригдсан гол асуудлуудад компанийн албан ёсны байр суурийг дараах байдлаар илэрхийлж байна.

 НЭГ. ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ, ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ САНХҮҮЖИЛТ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЭЗЭМШИЛ БОЛОН ТҮҮНИЙ ХҮҮГИЙН НӨХЦӨЛ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЛААР...

  Оюу Толгой ХХК нь Монгол улсын Засгийн газартай түүнийг төлөөлж буй Эрдэнэс Оюу Толгой ХХК-иар дамжуулан, мөн Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайг бүтээн байгуулах санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоолол зэрэг төслийн чухал сэдвээр нээлттэй харилцаж, улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж байгаа билээ.

  Гэсэн хэдий ч Оюу Толгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай андуу ташаа мэдээлэл байсаар байна. Доорхи хүснэгтээр 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсан зардлын тооцоог 2012 оны эцсээр гарсан нийт бодит зардалтай харьцуулж харуулав.

Оюу Толгойн бүтээн байгуулалтын зардлын харьцуулалт (ам.доллар)
hhhh

  2012 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө 7.4 тэрбум ам.доллар гэж тусгагдсан бөгөөд үүнд 6.6 тэрбум ам.долларыг (хүснэгтэд харуулав) төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд, зээлийн хүүнд 0.5 тэрбум, хоёрдугаар шатны бэлтгэл ажилд 0.2 тэрбум, нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан 0.1 тэрбум ам.доллар тус тус багтаж байгаа болно.

Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрхэн санхүүжүүлж байгаа вэ?

  Монгол улсын Засгийн газар болон Монголчууд байгалийн баялаг, ашигт малтмалаа 100 хувь эзэмшиж байгаа билээ. Харин түүнийг олборлох эрхийг компаниудад тодорхой хугацаагаар олгодог бөгөөд компаниуд тухайн уурхайг санхүүжүүлж, бүтээн байгуулж мөн олборлох үйл ажиллагаа явуулдаг.

  Оюу Толгойн хувьд Засгийн газар тус компанийн 34 хувийн хувьцааг эзэмших сонголтыг хийсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Эрдэнэс Оюу Толгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ өөрийн болон бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрхтэй бөгөөд одоогоор Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлж байгаа болно. Эхэндээ хувь нийлүүлэгчид уг зээлийн хүүг АНУ-н хэрэглээний үнийн индекс + 9.9 хувиар тохироод байсан бол үүнийг ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) + 6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан болно. Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 нэгжээр бууруулсан юм.

  Төсөл амжилтгүй болж зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд эрсдлийг санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид үүрнэ.

 Төслийн санхүүжилт

Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид Оюу Толгой төслийн дараачийн үе шатны бүтээн байгуулалтыг явуулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт босгохоор ажиллаж байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газрын төлөх хүүгийн хэмжээг бууруулаад зогсохгүй хувь нийлүүлэгчийн хувиар авах ногдол ашгийн хугацааг ойртуулах боломжийг бүрдүүлнэ.

 оюутолгойХОЁР. ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАХ, МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ОЮУ ТОЛГОЙ ДАХЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨЛЛИЙН ТАЛААР...

  Рио Тинто компани Оюу Толгойд өндөр ур чадвар, үйл ажиллагааны шилдэг тогтолцоог нэвтрүүлж байгаа бөгөөд Оюу Толгой нь Рио Тинто компанийн олон улсын зах зээл дээрх нэр хүнд, олон жилийн туршлаганд нь тулгуурлан бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  Томоохон уул уурхайн төслийг ашигтай, амжилттай ажиллуулах зорилгоор хамтарсан компаниуд туршлагатай менежментийг багийг сонгон ажиллуулдаг бөгөөд менежментийн үйлчилгээний төлбөрийг төлдөг нь олон улсын хэмжээнд хэрэглэдэг нийтлэг жишиг билээ.

  Хувь нийлүүлэгчийн гэрээгээр Оюу Толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг үйлдвэрлэл эхлэхээс өмнө гарсан бүх үндсэн болон үйл ажиллагааны зардлын 3 хувь, харин үйлдвэрлэл эхэлсний дараа энэхүү зардлын 6 хувиар тооцохоор тохиролцсон байдаг.

  Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцох олон төрлийн аргыг уул уурхайн салбарт хэрэглэдэг. Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцохдоо орлогод болон зардалд суурилсан аргуудыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд орлогод суурилсан аргын жишиг нь 1-3 хувь байдаг. Энэхүү орлогод суурилсан арга нь түүхий эд өсөхөд менементийн төлбөр нь өсдөг сул талтай. Мөн энэхүү төлбөрийг аргаар менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд зөвхөн маркетингийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогийн Рио Тинто-гийн Оюу Толгойд үзүүлж буй дэлхийн хамгийн дэвшилтэт далд уурхайн инженер техникийн мэдлэг, чадварыг нэвтрүүлэх гэх мэт цогц үйлчилгээг хамардаггүй.

  Оюу Толгой бүтээгдэхүүн гаргах үед менежментийн төлбөрийн хэмжээ жилийн 60-80 сая ам.доллар байх төлөвтэй байна. Зардал өссөнөөр менежментийн үйлчилгээний төлбөр бас нэмэгдэх боловч хувьцаа эзэмшигчийн хувьд Рио Тинтод зардлыг өсгөх сонирхол байхгүй. Төслийн зардал өссөнөөр Рио Тинтогийн оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх, мөн хүртэх ногдол ашгийн хэмжээ бүүрах нь Рио Тинтогийн хувьд менежментийн үйлчилгээний өндөр төлбөр авахаас илүү хохиролтой.

  Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Эрдэнэс Оюу Толгой ХХК, Туркуаз Хилл Ресурс, Рио Тинто компанийн тус бүр адил тэгш саналын эрхтэй 3 гишүүний төлөөлөл бүхий есөн гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн дарга нь Монгол хүн байдаг.

  Оюу Толгой компанид бид үнэт зүйлсдээ тулгуурласан манлайлалд итгэдэг. Бид тогтвортой, аюулгүй, үр ашигтай дэлхийн хэмжээний төслийг хэрэгжүүлснээр Монголын улсын эдийн засгийг өсгөхөд хувь нэмрээ оруулж, ингэснээр ард иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой. Оюу Толгойн одоогийн гүйцэтгэх удирдлага нь уул уурхайн салбарын олон төрөл чиглэлээр мэргэшсэн, Монгол, Англи, АНУ, Австрали, Япон улсын 12 мэргэжилтнүүдээс бүрдсэн болно. Оюу Толгойд тус компанийг хойшид амжилттай удирдан зохион байгуулах чадвар олгох, гүйцэтгэх удирдлагын ажлын байранд бэлтгэх зорилго бүхий сургалтын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.

 
ГУРАВ: ОЮУ ТОЛГОЙ ХХК МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТӨЛӨХ ЁСТОЙ ТАТВАР ХУРААМЖ, КОМПАНИЙН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР...

  Оюу Толгой ХХК бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээгүй буюу дөнгөж бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байх 2011 онд Татварын Ерөнхий Газраас оны хамгийн өндөр татвар төлсөн зургаан аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байсан юм. 2010 оны 1-р сараас 2012 оны 11-р сар хүртэлх хугацаанд Оюу Толгой ХХК Монгол улсын Засгийн газарт 803 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж, урьдчилгаа байдлаар төлөөд байгаа болно. Бусад аж ахуйн нэгжийн нэгэн адилаар Оюу Толгой ХХК Монгол улсын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татвар, санхүүгийн тайлан, тооцоог Сангийн Яам болон Монголын Татварын Ерөнхий Газарт тайлагнадаг билээ.

  2010-2011 оны хооронд Монголын Засгийн газрын хүсэлтээр 250 сая ам.долларыг Оюу Толгой ХХК-иас Засгийн газарт зээлдүүлсэн. Үүний нэг хэсэг нь буюу 150 сая ам.долларыг татварын урьдчилгаа болгож, ирээдүйд төлөх татвараас суутгах зориулалтаар зээлдүүлсэн юм. Урьдчилгаа төлбөрийн гэрээнд 2012 оноос эхлэн төлөх татвараасаа уг зээлийг суутгахаар заасан.

  Зарим хүмүүс Оюу Толгой компанийг татвар төлдөггүй гэж шүүмжилдэг. Гэтэл бодит байдал дээр бид 2012 онд нийт 280 сая ам.долларын татвар, хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн юм. Үүнд,

    33.3 сая ам.долларын татвар, төлбөрийг Татварын Ерөнхий Газарт,
    94.6 сая ам.долларыг Өмнөговь аймгийн Татвар, Гаалийн албадад,
    122.5 сая ам.долларыг НӨАТ-ыг ханган нийлүүлэгчээр дамжуулан,
    29.7 сая долларыг нийгмийн даатгал болон бусад төлбөр, хураамжид төлжээ.

Оюу Толгой компани бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байдлаар явуулдаг. Оюу Толгой компанийн санхүүгийн тайлан нь Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад бүрэн нийцдэг.

    Жилийн тайлан мэдээнд Хөрөнгө оруулалтын гэрээний 3.24-р заалтын дагуу бие даасан аудит шалгалт хийдэг.
    Үйл ажиллагаа эхэлснээс хойш жил бүрийн аудит (2010-2011) хийсэн Оюу Толгойн санхүүгийн тайлан мэдээнүүд болон 2012 оны эхний хагасын тайлан мэдээг Засгийн газарт хүргүүлсэн болно.
    Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн улирлын тайланг Засгийн газраас гадна Оюу Толгойн хувь нийлүүлэгчид болох Туркуаз Хилл Ресурс, Рио Тинто болон Эрдэнэс Оюу Толгой компанид тайлагнадаг.

    Бүтээн байгуулалтын эхний үе шатанд Оюу Толгой ХХК 5.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулж байгаа болно. Энэ бүхий л үйл явцын турш Монголын компаниуд Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, төслийг бүтээн байгуулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж байна.

Оюу Толгойн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа нь дэлхийн түвшний ханган нийлүүлэлтийн журам, үйл ажиллагаанд нийцсэн, ил тод ханган нийлүүлэлтийн бодлого, журмын дагуу (http://ot.mn/mn/procurement) явагддаг болно.

Оюу Толгойн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны явцад үндэсний ханган нийлүүлэлтийн бодлогын хүрээнд Монголын компаниудад давуу эрх олгож хамтран ажиллахыг зорьдог.

    2010-2012 оны хооронд Оюу Толгой компани Монголын дотоодын ханган нийлүүлэгч компани, аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зориулж 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан.
    Зөвхөн 2012 он гэхэд л бидний хамтран ажилласан бүх ханган нийлүүлэгчийн 67% нь Монголын аж ахуйн нэгжүүд байсан.
    Орон нутгийн бизнес, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид Хаан, Хас банкуудаар дамжуулан Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох бичил зээлийн санг байгуулсан. Орон нутгийн 53 бизнесийн байгууллагууд 1.2 сая ам.долларын хэмжээ бүхий энэ сангаас зээл аваад байгаа болно.

Дээр дурьдсан тоо баримт нь Оюу Толгойгоос Монгол улсын эдийн засагт оруулж буй мөнгө гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал бөгөөд шууд бус, алсуур ашиг тусаа өгөгч хүчин зүйлийг тооцон үзвэл Оюу Толгойн бодит ашиг тус ихээхэн өргөн цар хүрээтэй болох нь ойлгогдоно.

 
ДӨРӨВ: ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХАРЬЦАА, МОНГОЛ ГАДААД АЖИЛЧДЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮ, МОНГОЛ АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙН ТАЛААР...

  Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг Монголчууд болон дэлхийн 44 улс орны мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж уурхайг ашиглалтад орууллаа. 2012 оны эцэс гэхэд Оюу Толгой төсөлд 13 мянга гаруй хүн шууд ажил хөдөлмөр эрхэлж байснаас 85 хувь нь Монголчууд байлаа. Уурхайн ашиглалтын үед Оюу Толгойн нийт ажиллах хүчний хамгийн багадаа 90 хувь нь Монголчууд байх юм.

  Гадаад, монгол ажилчдын аль аль нь өөрсдийн улс орны зах зээлийн нөхцөл байдалд тохирсон цалин хөлс авч байгаа билээ. Энэ бол дэлхийд тогтсон жишиг. Богино хугацаанд ажиллах гэрээтэй эдгээр гадаадын нарийн мэргэжилтүүдийг монголчуудад урт хугацаанд ашиглах мэдлэг, ур чадвараа зааж өгөхөд нь зориулж тэдэнд цалин хөлс өгч байгаа билээ.

  Монгол ажилчдын цалин хөлсний хэмжээг жил бүр уул уурхай, мэдээллийн технологи, банкны салбарын цалин хөлсний хэмжээтэй харьцуулдаг бөгөөд Оюу Толгойн цалин дундажаас өндөрт тооцогдож байна.

  Оюу Толгой ХХК-ийн хэлтсүүдийн тэн хагас нь 100 хувь Монгол ажилтнуудаас бүрдсэн. Өнөөдөр Оюу Толгойд уурхайн гагнуурчнаас эхлээд удирдах зөвлөлийн дарга нь Монголчууд байгаа болно.

  Оюу Толгой нь Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт 5 жилийн хугацаанд 126 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байна. Ингэснээр Монголын 7 хот суурин газарт гурван шинэ МСҮТ барьж, одоогийн 4 МСҮТ-ийг шинэчлэн сайжруулж, 21 аймагт 3300 ажиллах хүчин бэлтгэх, олон зуун оюутныг гадаад, дотоодын их дээд сургуульд бүрэн тэтгэлгээр сургах боломжтой болсон юм.

ТАВ: ӨМНӨГОВЬ ДАХЬ ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ, ЗАМ БАРИЛГА, ХОТ БАРИХ ТУХАЙ АСУУДЛУУД...

  Бид уурхайн хэд хэдэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлээд байна. Үүнд,

    Нэг цагт 240 хүнд үйлчлэх хүчин чадалтай зорчигч үйлчилгээний танхим, агаарын удирдлагын цамхаг, онцгой байдлын байнгын ажиллагаатай, Бойнг 373, С-130 зэрэг том оврын онгоц хүлээн авах чадалтай, олон улсын стандарт бүхий нисэх буудлыг барьж дуусгалаа.
    Оюу Толгойгоос урагшаа улсын хил хүртэлх 100 км засмал зам барьж байна. Мөн Ханбогд сумын төвд 10.3 км бүхий сайжруулсан замыг барих ажил 50 хувьтай явж байна.
    Уурхайгаас 70 км зайд орчин Гүний Хоолой хэмээх газраас үйлдвэрлэлийн усыг нийлүүлэх шугам хоолойг татав. Гүний ус нь ойр орчмын малчдын ундны усны чанар болон ундаргад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Уг усны нөөц нь газрын гүнд, олон зуун жилийн далайн дарагдмал, хужиртай, хатуулаг өндөр учир хүн, мал уух боломжгүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой ус юм. Засгийн газраас уурхайг ашиглах нийт хугацаанд уг усны нөөцийн зөвхөн 20 хувийг л ашиглах зөвшөөрлийг олгоод байгаа. Усыг татахдаа 3 метрийн гүнд ган хоолойг булж, гадарга болон мал, амьтанд ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхаар бүтээн байгуулсан.

Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдэх үүднээс нэлээд хэдэн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнд,

    Ханбогд сумыг 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангах 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 35кВт цахилгаан шугамын ажил үндсэндээ дуусч байна.
    Ундны усны эх үүсвэрийг нээж илрүүлэхэд зориулж 1.6 тэрбум төгрөг зарцуулж байна. Уг судалгааны ажил энэ онд үргэлжлэх бөгөөд ундны усны эх үүсвэрийг сумын төвтэй холбох ажлыг төлөвлөж байна. Оюу Толгойн үйлдвэрлэл нь орон нутгийн хүн, амьтны ундны усны ундарга, чанарт нөлөөлөхгүй үйл ажиллагааг явуулна.
    Хоёр тэрбум гаруй төгрөгөөр Техник Мэргэжлийн сургалтын төвийг Ханбогд суманд байгуулсан. Өнгөрсөн оны 5-р сард ашиглалтад орсон, нэг дор 150 оюутан сургах хүчин чадалтай уг төв нь орон нутгаас мэргэжилтэй ажилтан хүчин бэлтгэхэд чухал хувь нэмэр үзүүлэх юм.
    Дээрх бүтээн байгуулалтаас гадна Оюу Толгой компани Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд зориулан 30 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа болно.

Оюу Толгой компани уурхайг дагасан хот барихгүй байгаа тухай зарим хүмүүс асуудаг. Тэгвэл Оюу Толгой төслийн ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд шинээр хот барих тухай тусгагдаагүй байдаг хэдий ч бид Оюу Толгойн ажилчдын амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Ханбогд сумыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх Монгол улсын Засгийн газрын шийдвэр, санаачилгыг дэмжин ажиллаж байна.

  Монгол улсад шинээр хот, суурин барих, хотын төлөвлөлт, хотын засаг захиргаа, засвар үйлчилгээ, зохион байгуулах эрх, үүрэг зөвхөн Засгийн газрын мэдэлд бий. Харин Оюу Толгойн зүгээс уул уурхайгаас хамааралгүй, урт хугацаанд оршин тогтнох, Оюу Толгойн ажилчид болон бусад хүмүүс амьдран суудаг, хөгжин цэцэглэсэн, эдийн засгийн олон төрөлжсөн чиглэлийг хөгжүүлсэн бизнес эрхлэгчдийн хот сууринг хөгжүүлэхийг дэмждэг билээ. Оюу Толгой компани төр засаг, орон нутаг, хувийн хэвшилтэй хамтран Ханбогдын хөгжлийг дэмжих, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол улсын бүх сум, хот суурин газарт зохион байгуулж, төлөвлөдгийн нэгэн адилаар Засгийн газар сургууль, эмнэлэг зэрэг холбогдох нийгмийн үйлчилгээг Ханбогд суманд төлөвлөн байгуулах шаардлагатай билээ.

  Оюу Толгой компани хот төлөвлөлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа болно. Урт удаан хугацааны, тогтвортой хөгжилтэй хотыг барихын тулд барилгын ажил эхлэхээс өмнө нарийвчилсан төлөвлөлтийг хийхэд ихээхэн анхаарах ёстой. Ханбогд сумын удаан хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр Оюу Толгой компани Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ үйл явц дуусаж, санхүүжилтийг шийдсэний дараа оролцогч талууд хотын бүрдэл хэсгүүдийг барьж байгуулж эхлэх юм. Зам, цахилгаан эрчим хүч зэрэг чиглэлээр хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг бидний зүгээс аль хэдийнэ хийж эхлээд байгаа болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • KKKKK (202.126.89.174)
    ODOO HENIIG DOROMJLOOD BNA OO HOT BAIHUULAHGUI BOL ***** HAMGIIN NAAD TAL NI SHUU DEE ENE GAZRIIG CHIN ASHIGLAAD 50 ASHIGIIG NI AVAAD ULAANBAATRAAS SAIHAN HOT BAIGUULAH BOLOMJTOI TUNSH OLDONO SHUU DEE
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (210.89.232.110)
    oyutolgoi boliyoo
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • mal tuluulugch nar sunu ukh (202.131.233.59)
    mongoliig tuluulj bgaa maluud ukh end chini gadaaduud mgl ohidiig ni buzarlaad ted ni huurhii haltar zoos Iphone ipad - d huurtaad l yawj bna sh dee ehner huuhedt zaluusiin amidral salaltaar tugsuhiig bid harmaar gui bna ger bultaigee amidarmaar bna mal tuluulugch naraa
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • gadaaduudiig ***** (202.131.233.59)
    sudalsaar baital naad gadniihan chini altiig ni avaad avdariig ni hayaad yawchihna herew tosgon barih yum bol odoonoos ehleh heregtei
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • хир ит (122.201.18.196)
    Монголчууд Муухай хүмүүс юмдаа
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (202.179.20.218)
    Оюутоглойн гэрээг цуцлах хэрэгтэй, барьж байгуулсан бол бүх юмаа аваад гараг л дэ.
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (124.158.64.35)
    монгол хүнд ямар ч өгөөжгүй энэ уурхайг хаагаач.
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • монгол (202.179.20.230)
    том юм луйвардаж байгаа юм чинь ийм л хариулт өгнө л дөө, 45 сая тонн зэс, 2000 тонн алтандаа хүү бодуулъяа
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • Altanhuyag (202.170.65.137)
    odoo ter mongoliig tuluulj baigaa ulsuudiig uurchiluh yostoi hamgiin gol ni
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (202.170.65.137)
    Ter mongoloos geed baigaa tuluulul ni yu ch hiideggui heden garuud baidag yum bailee SODOO biluu SODBAATAR ch biluu 1 gar baina ene bol zugeer jishee ter hun mongol talaa tuluulj yu hiisen yum bee
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (202.55.191.35)
    ed nar unendee aij baina shdee bid negdej neg bair suuritai baij chadval gadniihan yu ch hiij chadahgui
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (124.158.67.22)
    Owu tolgoigoo butsaaj avna yadgiim pizruuguudaa.
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • (122.201.18.148)
    Hudlaa ***** boloochee mongolchuud erguu bish shuu ta nar duugui zailaa mongol ta narim bohir mongo ugaagaad Apirkin oron chin bish ta nar dandaa zaavan um hij irsen shuu dee duugui zailaa mongoloos
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК