Төсвийн тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо шүүмжлүүлэв. Нэгдсэн төсвийн тухай хуулийг өөрчилснөөр төсвөө яаж батлах, хэлэлцүүлэх, хэрхэн захиран зарцуулах зэргийг тодорхой болгоно гэж УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлсэн юм. Үүнээс гадна дээрх хоёр байгууллагад санал, санаачилга гаргадаг баг бүрэлдэхүүн хэрэгтэй гэдгийг онцоллоо. Учир нь Монгол улсын төсвөөс хоёр их наядыг ийм зүйлд зарцуул гэх саналыг ҮХШХ хэлдэггүй, манай төр голланд өвчин туслаа ч Хөгжлийн банкаар дамжуулж ангижрах боломжтой гэдгийг Сангийн яам сануулдаггүй гэнэ. Гэтэл эдгээр нь захын эдийн засагчийн бодоод олчих зүйл гэж тэр тайлбарлаад ийм ажил хийх баг дутагдаж байгааг тодорхойлов. Төсвийн хуулийг шинэчилснээр тоо бодож, тооцоо гаргах багийг бүрдүүлэх боломж бүрдэх гэнэ. Ингэснээр төсвийг ерөнхийлөн захирагч дарга, сайдын хүсэл сонирхол, үзэмжид нийцүүлсэн төсөв батлагдахгүй аж. Харин ч эсрэгээрээ төсвийн мөнгөөр энэ асуудлыг шийдье гэх санал, төлөвлөгөө хэн удирдлагад байгаагаас үл хамаарч тогтмол гарах аж. Эдгээрээс гадна хуулийн шинэчлэлд олон нийтийн хэлэлцүүлгийг тусгажээ. Эдийн засагч, эрдэмтдийн зөвлөл байгуулж асуудлыг олон нийтийн дунд хоёр удаа хэлэлцүүлэхийг зааж оруулна гэж Л.Гантөмөр хэллээ.
Б.Ганбилэг