

Энэхүү шийдвэрийг гаргасан, түүнд докторын зэрэг олгосон Дюссельдорфийн Генрих Гейне Их сургууль хатагтай Аннетте Шаваныг 33 жилийн өмнө диссертацийн ажил бичихдээ бусдын бүтээлийн санааг хулгайлсан хэмээн буруутгажээ.
Сайд Аннетте Шаваны докторын зэргийг хураан авахыг эрдмийн зөвлөлийн 12 гишүүн дэмжиж, хоёр гишүүн эсэргүүцсэн бөгөөд нэг гишүүн түдгэлзсэн аж. Аннетте Шаван нэг сарын дотор энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаж болох юм байна.
Хэрвээ түүний зэргийг хураавал Аннетте Шаван Германы канцлер Ангела Меркелийн кабинетад доктор зэргээ хураалгасан хоёр дахь хүн болох юм байна.
Д.Идэр